1999 оны 8 сарын 26 нд Улаанбаатар хотод 1-р төрөхөд төрсөн. Ам бүл тав. Гэр бүлд спортоор хичээллэж байсан хүн байхгүй. Гэр бүлдээ спортоо тууштай хичээллэсэн анхны хүн.
Байт харваагаар анх 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Эмэгтэй хүүхдэд хичээллэхэд тохиромжтой цэвэрхэн, эрхэмсэг спорт. Анх сонирхож очоод л тэр үеэс хичээллэх дур сонирхол төрсөн. Шантрах үе байдаг ч яаж хурдан тэр хэцүү үеэсээ гарах вэ гэж арга хайдаг.
Анхны ялалтаа аваад их баярлаж байсан тухайн үедээ анхны медалиа авч бүр ч их урам зориг орж байлаа. Тэр үеэс хойш би чадах юм байна гэсэн итгэл авсан.
Хэрвээ superpower-тай байсан бол байгаль эх дэлхийтэй холбоотой ямар нэг хүчтэй байх байсан. Байгальд их хайртай, тэр ч утгаараа ээлтэй байхыг хүсдэг.
Чөлөөт цагаараа өөрийн хийх дуртай зүйлсээ хийх дуртай, агаарт гарах, дуу сонсох гэх мэт. Өөр сагсан бөмбөгт их сонирхолтой үзэх ч их дуртай.
Одоогийн залуучууд их хөөрцөглөсөн, өөрийгөө зөвхөн “би” гэсэн үзэлтэй мэт харагддаг. Илүү хүлээцтэй аливаад суурьтай хандаасай гэж хүсдэг. Төлөв даруу, бусдыг хүндэлдэг залуу таалагддаг.
Түүний дуртай хоол шөлтэй хоол. Хүний биед шим тэжээл их, шингэцтэй гэх утгаараа...
УАШТ-ээс баг болон хувийн төрөлд нийт 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай. Цаашид тив, дэлхийд өндөр амжилт үзүүлэх зорилготой.
Үлгэр дуурайлал авдаг олон сайхан хүмүүс бий. Гэр бүл, аав ээжээсээ үлгэр их авдаг. Амьдрал гэр бүл , эрүүл мэнд хамгаас чухал.
Энэ амьдралдаа зөв бодолтой, зөв үйлдэлтэй, сахилга баттай, хэзээд хүнд тусалсан тийм л эгэл хүн байхыг эрхэмлэдэг.