
Хөлбөмбөгийн спортоор 9 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Бага байхад байрны хүүхдүүдтэйгээ нийлж, өөр байрны хүүхдүүдтэй их өрсөлдөж тоглодог байсан. Хөлбөмбөгийн спортоор тууштай хичээллэх болсон шалтгаан нь хүмүүс маш их урмын үг хэлдэг байсан. Тийм учраас илүү их хичээж эхэлсэн.

Хөлбөмбөгөөс гадна сагсан бөмбөг болон хоккей тоглох дуртай. 10 жилд байхдаа хоккей тоглодог байсан. Дуу сонсох хоббитой.

Түүний үзэх дуртай кино сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн тухай Coach Carter мөн танин мэдэхүйн асуулт хариулттай мэдлэг олгох нэвтрүүлэг үзэх дуртай.

2017 онд Зүүн азийн урьдчилсан шатны тэмцээнд хамгийн их сэтгэлд хоногшсон тэмцээн.

Хамгийн их айдаг зүйл бэртэл гэмтэл. Зодог тайлтлаа бэртэл гэмтэл авахгүй тоглох юм сан гэж боддог.

Хамгийн дуртай хоол цуйван. Эр хүн бүр цуйванд дуртай байх

Эмэгтэй хүний даруу төлөв шинж чанарт дуртай.

Хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин болоогүй байсан бол уул уурхайн чиглэлийг мэргэжилтэн болох байсан байх

Дээд лигийн 2 удаагийн аварга. Шигшээ багтайгаа түүх бичиж явж байгаа амжилтуудаараа бахархдаг. Цаашдаа ирэх жил лигийн аваргаа хамгаалах, шигшээ багтайгаа илүү амжилт гаргах зорилготой.

Шигшээ багт хамгийн анх дуудагдсан болон дээд лигийн аварга болох үе амьдралынх нь хамгийн жаргалтай мөч байсан.









