Криштиану Роналду тэргүүтэй Аль-Насср клуб Саудын Арабын King Cup буюу "Хааны цом"-ын тэмцээний хагас шигшээд "Аль-Шабаб"-ыг 5:2-оор хожлоо. Энэ тоглолтод Роналду өөрийн замналын энэ оны 50 дахь гоолоо бүртгүүлжээ.
Аль-Нассрын бэлгэ тэмдэг болон гялалзаж буй Португал тоглогчийн хувьд улирлын 26 дахь тоглолтоо хийж, баг нь талбайн эздийг хожиж, клубийнхээ түүхэн сэргэлтийг үзүүлж байна. Тоглолтын 74 дэх минутад тэрбээр багийнхаа 4 дэх гоолыг шигтгэжээ. “King Cup”-ын цомыг 1990 оноос хойш өргөөгүй байгаа “Аль-Наср” тэмцээнд түрүүлэх магадлалтай хэвээр байна. Хагас шигшээд Неймарын “Аль-Хиляль” клуб мөн шалгараад байгаа бөгөөд “Аль-Наср” аваргалбал К.Роналдугийн хувьд тус багт хүчин зүтгэж эхэлснээс хойших хоёр дахь цомыг өргөх юм.