MSports logo
Боксчид Олимпын эрхийн тэмцээний сорилгод энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 5

  • Боксчид Олимпын эрхийн тэмцээний сорилгод энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө

    Олимпын эрхийн тэмцээний сорилгод оролцох тамирчдын нэрсийг зарлалаа. Сорилго тэмцээн 04-р сарын 06-07 өдрүүдэд Хандгайтад  Их тамир Олимп цогцолборт болно.

    Эмэгтэй 54 кг : Л.Алтанцэцэг /ДАШТ-ий мөнгөн медальт/

    Э.Мичидмаа /Дэлхийн цомын аварга, 2024 оны УАШТ-д мөнгөн медаль хүртсэн/

    М.Энхжаргал /ДАШТ-ий хүрэл, 2024 оны УАШТ-д алтан медаль хүртсэн/

    04/06-нд Л.Алтанцэцэг, Э.Мичидмаа нар өрсөлдөж, ялсан тамирчин 04/07-нд улсын аварга М.Энхжаргалтай тоглоно.

    Боксчид Олимпын эрхийн тэмцээний сорилгод энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө

    Эмэгтэй 57 кг: Т.Болортуул /Монголын эмэгтэй боксчдоос хамгийн анхны Азийн аварга, 2024 оны улсын аварга/

    Т.Номир-Эрдэнэ /2022 оны ААШТ-ий мөнгөн медальт, 2024 оны УАШТ-ий мөнгөн медальт/

    Боксчид Олимпын эрхийн тэмцээний сорилгод энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө

    Эрэгтэй 57 кг: Г.Лундаа 

    Х.Энх-Амар /Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт/

    Боксчид Олимпын эрхийн тэмцээний сорилгод энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө

    63.5 кг: Э.Цэндбаатар /ДАШТ-ий хүрэл, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга/

    Б.Буяндалай /Ази тивийн мөнгөн медальт/

    О.Тулга /Дэлхийн цомын хүрэл медальт/

    Т.Энхтөр /Дэлхийн цомын хүрэл медальт, 2024 оны улсын аварга/

    Боксчид Олимпын эрхийн тэмцээний сорилгод энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө

    Эрэгтэй 71 кг: О.Бямба-Эрдэнэ /ААШТ-ий хүрэл медальт/

    Б.Мишээлт /ДАШТ-ий хүрэл медальт/

     

    “Парис-2024” ОЛИМПЫН НААДМЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭН 05/23-06/03-НД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТНОО БОЛНО.

    33 дахь олимпын хамгийн сүүлийн эрхийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөнө. Сорил тэмцээнд эрэгтэй 3, эмэгтэй 2 жинд тамирчдыг тодруулна. Бусад жинд буюу эрэгтэйчүүдийн 50 кг-д Ган-Эрдэнэ, 80 кг-д Далай, -92 кг-д Отгонболд, +92 кг-д Бекнур нар Монгол улсыг төлөөлж олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар Тайландыг зорино.

    СОРИЛ ТЭМЦЭЭНИЙГ @msports.mn ШУУД ДАМЖУУЛАН ХҮРГЭНЭ.