MSports logo
Көрри Клипперстэй хийх тоглолтыг өнжих бол Пэйтон 7 хоног талбайд гарахгүй
  • Э
    Эрмүүн

    12 сарын 27

  • Көрри Клипперстэй хийх тоглолтыг өнжих бол Пэйтон 7 хоног талбайд гарахгүй

    Голдэн Стэйт Уарриорс баг бямба гарагт ЛА Клиппэрс багтай хийх тоглолтод Көрри тоглохгүй бөгөөд Гэри Пэйтон II ирэх хэдэн тоглолтыг өнжих боллоо.


    Көрри нь өвдөгний зовуурьтай өмнөх тоглолтуудад тоглож байсан бол энэ улиралд анх удаа 2 тоглолт дараалж өнжихөөр болжээ. Дрэймонд Грийн нурууны зүүн доод хэсэгтээ гэмтэл авсан тул Клиппэрстэй хийх тоглолтод оролцох эсэх нь тодорхойгүй байна.


    Багийн шилдэг хамгаалагчдын нэг болох Пэйтоны шилбэний арын булчин сунасан нь Пүрэв гарагт MRI-аар тогтоогдсон ба 7 хоногийн дараа давтан үзлэгт орно гэж багийн зүгээс мэдэгдэл хийсэн.


    Багийн дасгалжуулагч Стив Керр хэлэхдээ, өдгөө 36 настай Көрриг зул сарын орой 115-113 харьцаатайгаар ЛА Лэйкерс багт хожигдсон тоглолтдоо 38 оноог 36 минутад авсны дараа ирэх биеийн байдалдаа анхаарах үүднээс ирэх 2 тоглолтыг өнжиж болзошгүй гэв. Клиппэрстэй хийх тоглолтынхоо дараа Уарриорс нь Финикс Санс багийг талбай дээрээ хүлээн авах юм.


    Көрри нь өвдөгний гэмтлийн тухайд багийн эмч нар анхнаасаа асуудлын даамжруулахгүйн үүднээс Көрриг үе үе тоглолт өнжүүлэх тухай хэлэлцэж байсан гэв. Мөн Уарриорс баг Грийн болон Көрригийн тоглох хугацааг багасгах тухай ярилцаж байна.


    Пэйтон нь 11 сарын 21-ний өдөр Тимбервулвс багтай хийсэн тоглолтдоо зүүн шилбэндээ гэмтэл авсан. Даваа гарагт Пэйсэрс багтай хийсэн тоглолтыг өнжсөн ч Лэйкэрстэй хийсэн тоглолтод эргэж ирэн 4-р үеий эхний 3 мин хүртэл тоглон хувцас солих өрөө рүү доголсоор талбайг орхисон билээ.


    Уарриорс баг улирлыг 12-3 амжилттайгаар эхлүүлснээс хойш сүүлийн 14 тоглолтынхоо 11-т нь ялагдал хүлээгээд байна.


    Керр нь багийнхаа уналтын үеэр гараа, сэлгээндээ янз бүрээр өөрчлөлт хийхээр бүхий л аргаар оролдож үзсэн бол одоо түүнд Клипперстэй хийх тоглолтод Көрригийн 22,5 онооны дунджийн орон зайг нөхөх арга замыг олох нэгэн ачаа нэмэгдлээ.