Сакраменто Кингс баг Майк Бровн нар 3 жилийн дараа зам саллаа. Дог Кристи түр хугацаанд уг багийн дасгалжуулагчаар томилогдож магадгүй болж байна. Кристи нь 2021-22 улирлаас хойш уг багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд мөн НБА-дах тоглосон 15 улирлынхаа 5-ыг Кингс багийн төлөө зориулсан билээ.
Уналтад орсон Кингс дасгалжуулагч Майк Бровныг ажлаас нь халлаа
12 сарын 28
![Уналтад орсон Кингс дасгалжуулагч Майк Бровныг ажлаас нь халлаа](https://d20ytcq1zkh3th.cloudfront.net/1366x768/40iyn2akm57pz075.webp)
![Уналтад орсон Кингс дасгалжуулагч Майк Бровныг ажлаас нь халлаа](https://d20ytcq1zkh3th.cloudfront.net/40iyn2akm57q2muc.jpeg)
Талбайн эзэн багаар 5 тоглолт дараалж хожигдол амссан нь 2022 оны 1 сараас хойш хамгийн удаан үргэлжилсэн цуврал байснаар ийнхүү дасгалжуулагч Бровныг халах болсон юм. Кингс баг энэ улиралд Баасан гарагийн байдлаар 13-18 амжилттай яваа бөгөөд плэй-ин байрнаас 3 хожил дутуу байгаа билээ.
Майк Бровн нь 2022-23 улиралд Кингс багийн хамтаар бүсийн 3-р байр хүртэл амжилтыг ахиулан плэй-оффт НБА-гийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн уналт болох 16 жил өнжсөний дараа эргэж ирэн Голдэн Стэйт Уарриорс багт эхний тойрогт 7 тоглолтод ялагдсан байдаг.
![Уналтад орсон Кингс дасгалжуулагч Майк Бровныг ажлаас нь халлаа](https://d20ytcq1zkh3th.cloudfront.net/40iyn2akm57q489l.webp)
Кингс сүүлийн 9 хожигдолдоо 4-р үедээ тэргүүллээ алдаж хожигдсон бөгөөд өнгөрсөн Баасан гарагт Дэтроит Пистонс багийн эсрэг хийсэн тоглолт нь Бровныг халах эцсийн цэгийг тавьсан юм. Кингс тоглолтын төгсгөл хүртэл 3 минут дутуу үед 10 онооны тэргүүлэлтэй байсан боловч тоглолт дуусахад 3 секунд үлдэхэд Жэйдэн Айви баруун булангаас 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэхэд ДэАарон Фокс түүн дээр алдаа гаргаснаар уг тоглолтын хувь заяа шийдэгдэж 114-113 харьцаатай Пистонсын ялалтаар өндөрлөсөн билээ.
Кингс багтаа өнгөрсөн зун Фокс, Сабонис, Муррэй зэрэг цөмдөө ДэМар ДэРозаныг нэгтгэснээр энэ улирлыг бүсийн топ 6-д орон плэй-инээс зайлсхийх зорилготойгоор итгэл найдвар дүүрэн эхлүүлсэн. Фокс гэрээнийхээ 4 дэх жил дээрээ байгаа бөгөөд цааш 3 жилийн 165 сая долларын гэрээ үзэглэхээс татгалзсан байдаг. Тэрээр энэ сарын эхээр Дрэймонд Грийний подкаст дээр “өндөр түвшинд өрсөлдөж чадахуйц” багт тоглох хүсэлтэйгээ илэрхийлээд амжсан.
![Уналтад орсон Кингс дасгалжуулагч Майк Бровныг ажлаас нь халлаа](https://d20ytcq1zkh3th.cloudfront.net/40iyn2akm57q7aeu.webp)
Баасан гарагийн тоглолтод Бровн Фоксын Айвигийн хожлын шидэлт дээр хийсэн алдааг “Айвиг шидсэний дараа алдаа хийхийн оронд шидүүлэх зай өгөхгүй хамгаалах ёстой байсан юм” хэмээн олны нүдэнд ил шүүмжилсэн юм.
Чи 3 онооны зураас дээр шидэгчтэйгээ наалдсан байх ёстой. Бүгд тэгэх ёстой. Яагаад Фокс хожлын шидэлтийг хамгаалах болсныг би ойлгохгүй байна. Тоглолтын бичлэгээ дахиж үзэх хэрэгтэй байх. Бид залуусдаа 3 онооны шидэлт хийх боломж өгч болохгүй дотогш оруул гэж зөндөө хэлсэн.
Бровн нь Кингстэй өнгөрүүлсэн 2 гаруй улиралдаа 107-88 амжилттай яваа бөгөөд хоёуланд нь ялалт давамгай амжилттай билээ. Тэрээр өмнө Лэйкэрс, Кавалиерс багуудад дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа 455-304 амжилттай бөгөөд 9 улирлынхаа 7-д нь плэй-оффт шалгарсан байдаг. Бровн нь Оны шилдэг дасгалжуулагч шагналыг 2 удаа авсны нэг нь 2008-09 улиралд Кливлэндэд байх хугацаандаа юм.
Тэрээр 6 сард Кингс багтай 2027 он хүртэл гэрээгээ сунгасан нь ийнхүү дуусгавар болж байна.
![Уналтад орсон Кингс дасгалжуулагч Майк Бровныг ажлаас нь халлаа](https://d20ytcq1zkh3th.cloudfront.net/40iyn2akm57qbt0u.webp)