MSports logo
Лэйкерс vs Уарриорс
  • Д
    Дөлгөөн

    12 сарын 27

  • Лэйкерс vs Уарриорс

    Өчигдөр болж өнгөрсөн Лэйкерс vs Уарриорс (ЛеБрон vs Көрри) гэсэн тоглолтын үзэлт сүүлийн таван жилд байгаагүй хамгийн их үзэлттэй улирлын тоглолт болж бүртгэгдэж ээ. Тус тоглолтыг бүтэн үзсэн үзэгчдийн тоо 7.76 сая байсан бол хамгийн оргил цэгтээ 8.32 сая хүн болж нэмэгдэж ээ 👏👏👏


    Түрүү жилийн зул сарын тоглолтуудын дундаж үзэлт ердөө 2.85 саяд хүрч байсан бол энэ жилийн ЛАЛ vs ГСВ тоглолт 499% дахин илүү үзэлтийг авсан байна.


    Мөн энэ жилийн зул сарын таван тоглолтын дундаж үзэлт нь 5.25 сая давсан нь сүүлийн таван жилд байгаагүй өндөр тоо болон бүртгэгдээд байгаа аж.


    Нэг ёсондоо NBA ажлаа тун сайн хийж ээ гэсэн үг. Эдгээр таван тоглолтын хуваарийг улирал эхлэхээс өмнө зоодог билээ. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд зул сарын өдрөөр тоглосон 10 багаас тэр жилийн NBA-н аварга төрдөг гэдэг үзүүлэлт дагаж байгаа юм байна. Энэ жил зул сарын тоглолтод оролцож чадаагүй ОКС эсвэл Бакс аварга болбол тус 10 жилийн үргэлжлэл дуусгавар болохоор байна.

    Лэйкерс vs Уарриорс