MSports logo
Монгол улс паралимпын наадамд гаргасан амжилтууд
  • Н
    Нанва

    8 сарын 16

  • Монгол улс паралимпын наадамд гаргасан амжилтууд

    Зуны паралимпын наадам нь анх 1960 онд Итали улсын Ром хотод албан ёсоор зохиогдож эхэлсэн түүхтэй. Харин манай улс 2000 онд Австрали улсын Сидней хотноо болсон зуны паралимпын XI наадамд оролцож эхэлсэн байна. Монгол улс 2000 оноос хойш өнөөг хүртэл паралимпын наадамд нийт дөрвөн медаль буюу хоёр алтан медаль, хоёр хүрэл медалийг хүртжээ.

    Бээжин-2008

    Бээжин-2008 олимпын наадмаас манай улсын тамирчид олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн жил болсон билээ. Жүдо бөхийн -100кг жинд Н. Түвшинбаяр аваргалж анхны алтан медалиа хүртсэн бол паралимпод байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртэж Монголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын алтан хуудсыг нээжээ. Тус паралимп наадамд манай улсаас байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр нийт дөрвөн тамирчин оролцсон байна.

    Монгол улс паралимпын наадамд гаргасан амжилтууд

    Рио-2016

    Бразил улсын Рио де Жанейро хотноо зохиогдсон “Рио-2016” зуны паралимпын XV наадамд Монгол улсаас байт харваа, пауэрлифтинг, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 8 тамирчин оролцсон. Үүнээс эрэгтэй 60 кг-ын жинд жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд Э.Содномпилжээ нар хүрэл медаль тус тус хүртсэн бол пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдсөн Гэндэндаржаагийн Цогтгэрэл шагналт тавдугаар байр эзэлж, Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоожээ. Манай улсын хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчдаас анх удаа паралимпын наадамд өрсөлдсөн Г. Цогтгэрэл нь бөөрөнцөг шидэлтийн /F57/ төрөлд өрсөлдөж, 8 метр 59 см амжилтыг үзүүлснээр Монгол улс тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарч байжээ.

    Монгол улс паралимпын наадамд гаргасан амжилтууд

    Токио-2020

    Япон улсын Токио хотноо зохиогдсон зуны “Токио-2020” паралимпын XVI наадамд Монгол улсаас таеквондо, пауэрлифтинг, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, буудлага гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7, нийт 11 тамирчин оролцсон. Оролцсон баг тамирчдаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол улсын 2 дахь аварга болж эх орондоо олимпын 2 дахь алтан медалийг авчирсан билээ.

    Мөн паралимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 жинд Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн байна. Ингэснээр “Токио-2020” пара олимпод манай улс 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарчээ.

    Монгол улс паралимпын наадамд гаргасан амжилтууд
    cover
    cover
    cover
    cover