Парис-2024 паралимпын наадмын К44 буюу таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ У.Сүрэнжав эхний шатанд ДАШТ-д ялагдаж байсан өрсөлдөгч болох Египетийн тамирчин Салма Али Абд Ал Монеем Хассантай учраа тааран өрсөлдсөн. Салма Али Абд Ал Монеем Хассан нь өмнө нь Токиогийн паралимпод оролцож байсан туршлагатай, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальтай хүчирхэг өрсөлдөгч байсан юм. Бүтэн тоглолтод өгөө аваатай өрсөлдсөн хүндхэн тулааны эцсийн мөчид 𝟕-𝟓 харьцаатай ялалт байгуулж, хагас шигшээд шалгарсан.
Түүний дараа хагас шигшээд өнгөрсөн жилийн Дэлхийн аварга, Мексик улсын хүчирхэг тамирчин болох Жессика Гарсиаг 13-5 харьцаатай буулган авч, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон ба тэрбээр бүх даваагаа амжилттай давж Парис-2024 наадмаас Монгол услын анхны алтан медалийг эх орондоо авчирч байна.
Энэхүү амжилт нь монголын Таеквондогийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээхээс гадна Монголын анхны олимпын наадмаас алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин болж байна.
Гэрэл зургийг Ж.Адилбиш