Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын Лима хотод 8 сарын 28-31ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Женко клубын тамирчин Жамсрангийн Анударь 5 барилдаж мөнгөн медалийг хүртжээ. Мөн Анударь нь энэ жил европын 2 цуврал тэмцээнд түрүүлж алтан медалийг тус тус хүртсэн байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь залуу тамирчдын хувьд өндөр ач холбогдолтой тэмцээн юм. Дэлхийн тавцанд өөрсдийн нэрээ гарган өрсөлдөхүйц үнэ цэнэтэй туршлага олж авах, бэлтгэгдэхийг тамирчдад олгодог гэдгээрээ онцлог.