MSports logo
ОХУ-ЫН УРАН ГУЛГАГЧ КАМИЛА ВАЛИЕВА ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭНД ЯЛАЛТ БАЙГУУЛСНААР, БЭЭЖИН 2022 ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА.
  • А
    Админ

    12 сарын 30

  • ОХУ-ЫН УРАН ГУЛГАГЧ КАМИЛА ВАЛИЕВА ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭНД ЯЛАЛТ БАЙГУУЛСНААР, БЭЭЖИН 2022 ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА.

    Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн 12-р дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Санкт Петрбург хотноо болж өндөрлөлөө. Хэзээнээсээ Оросын гулгагчид дэлхий, олимпод хүчтэй өрсөлдөгчид байдаг учраас удахгүй болох өвлийн олимпод хэн нь хурц гялалзах вэ гэдэг Оросын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс тодорхойлогдоход дөхөм байсан. 
    11-р сард Орост зохиогдсон уран гулгалтын гранпри тэмцээнд тод гялалзсан татар охин Камила Валиева энэ удаад ч өөрийгөө батлан харууллаа. Тэрбээр Зул сарын баярын өдөр болсон эмэгтэй ганцаарчилсөн төрөлд түрүүлж, нийт 283.48 оноог халааслан, удахгүй болох Бээжин-2022 өвлийн олимпийн наадмын шилдэг өрсөлдөгчийн нэг болохоо тамгаллаа.

    ОХУ-ЫН УРАН ГУЛГАГЧ КАМИЛА ВАЛИЕВА ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭНД ЯЛАЛТ БАЙГУУЛСНААР, БЭЭЖИН 2022 ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА.

    15 настай Валиева энэ тэмцээний түүхэн дэх хамгийн том ялалтыг авсан нь хоёрдугаар байрт орсон Александра Трусовагаас 34.83 оноогоор илүү байсан юм. Харин Анна Щербакова гуравдугаар байр эзэллээ. Ийнхүү Валиева "Бээжин 2022"-д оролцох эрхтэй болсон ч Бээжингийн гурван эмэгтэйн нэрсийн жагсаалт нэгдүгээр сар хүртэл эцэслэгдэхгүй байж магадгүй юм. Валиева богино үзүүлбэрт 90.38 оноогоор гурвалсан Акселийг амжилттай гүйцэтгэсэн нь түүнийг спортын түүхэнд богино үзүүлбэрт 90-ээс дээш оноо авсан анхны эмэгтэй болголоо. Нэг өдрийн дараа болсон чөлөөт үзүүлбэрт тэрбээр 193.10 оноо авч, 4 эргэлттэй үзүүлбэр гурвыг, гурван аксель амжилттай гүйцэтгэсэн. 
    Энэ удаагийн Оросын аварга шалгаруулах тэмцээнд 2015 оны дэлхийн аваргад түрүүлсэн туршлагатай гулгагч Елизавета Туктамышева 7-р байрт шалгарсан бөгөөд 2014, 2018 оны олимпод оролцох эрхээ авч чадаагүйн улмаас гурав дахь удаагаа Олимпийн наадамд оролцох боломжгүй болох магадлалтай тулгараад байна.

    ОХУ-ЫН УРАН ГУЛГАГЧ КАМИЛА ВАЛИЕВА ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭНД ЯЛАЛТ БАЙГУУЛСНААР, БЭЭЖИН 2022 ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА.

    Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гурван эмэгтэйн бүрэлдэхүүнд багтсан тохиолдолд өөрийгөө батлах боломж хэвээрээ байгаа юм. 25 настай Туктамышева тоглолтын дараах ярилцлагын үеэр өсвөр насныхны сенсаацын талаар маш их ярьсан. "Камила бүх талаараа хамгийн сайныг хийсэн. Спортыг мэддэггүй хүмүүс ч түүний үсрэлтүүдийн өндөр, эргэлтийн хурдыг харж чаддаг. Түүний хийдэг бүх зүйл дээд түвшинд байдаг" гэж хэлэв.
    Ийнхүү арван таван настай Камила Валиева мөсөн талбайд мөр зэргэцсэн өрсөлдөгчдийнхөө ч хүндэтгэл, хайрыг хүлээж байна. Тус улсын уран гулгалтын холбоо “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд эмэгтэй ганцаарчилсан, спортын болон жүжгийн хосын төрөлд гурав, эрэгтэй ганцаарчилсан төрөлд хоёр эрх, багийн тэмцээнд оролцох эрхүүдийг аваад байгаа юм.