Сонирхогчдын боксын Олимпын эрхийн сүүлийн тэмцээн өндөрлөж, 1972 оны Мюнхений олимпоос хойш манай эрэгтэй боксчид олимпод оролцохгүй, өнжихөөр болсон. Мэргэжлийн бокст амжилттай яваа Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөж, шигшээ 16 хүртэл хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн ч олимпын эрхээ авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Э.Цэндбаатар 7 хоног Монголдоо амраад, Америкийг зорино
Б
Бэлгүүн
6 сарын 3
Тэгвэл манай тамирчин тэмцээний дараа эх орондоо ирж, 7 хоног амрахаар шийджээ. Энэ тухайгаа тэрбээр
"Надад амрах 7 хоног л байна. Монголоо маш их санасан байна. Гэр бүлийнхэнтэйгээ 7 хоног амраад зургадугаар сарын 10-нд Америк явна. Одоо бол монголынхоо баг тамирчидтай гоё байна. Америкт ганцаараа бэлтгэлээ хийгээд, ганцаараа өөрөө өөртэйгөө ажиллаад хичээгээд явна даа. Хичээж байгаад ямар ч байсан мэргэжлийн боксын Дэлхийн аварга болно." гэжээ.
Цаашид Э.Цэндбаатар сонирхогчдын бокс дахиж тогломооргүй байгаагаа хэлсэн байна. "Сүүлдээ өөрөө ч ойлгохоо байчихлаа. Мэргэжлийн бокс нь амар юм байна. Бүх зүйл нь ойлгомжтой. Наймдугаар сард дараагийн тулаанаа хийгээд хожих юм бол Дэлхийн аваргын төлөө тулалдана. Ийм л байна даа." гэжээ.