MSports logo
Парисын олимп дахь олны анхаарлыг татаж буй шилдэг зураг
  • Н
    Нанва

    7 сарын 31

  • Парисын олимп дахь олны анхаарлыг татаж буй шилдэг зураг

    Зуны олимпын наадмын хамгийн дурсамжтай, шилдэг гэрэл зургуудын нэг эрэгтэйчүүдийн серфингийн төрөлд Бразилын тамирчныг далайн давлагаан дээр гулган дээш хөөрч байх үед дарсан зураг юм.

    Жером Броуилет зурагчны (Jérôme Brouillet) дарсан уг зураг цахим ертөнцөөр хүмүүсийн анхаарлыг маш хурдан татжээ. Тэрээр "Зураг авалтын дараа 6 минутын завсарлагаанаар би утсаа шалгаж байгаад утсанд олон мэдэгдэл ирсэн байсныг анзаарсан. Тэгээд миний дарсан уг зурганд онцгой ямар нэг зүйл тохиожээ гэж бодсон" хэмээн The Guardion сэтгүүлийн сэтгүүлчид дурдсан байна.


    Парисын олимп дахь олны анхаарлыг татаж буй шилдэг зураг

    Харин уг зурганд гарсан Бразил улсын тамирчин Габриэль Медина тус зургийг өөрийн инстаграм хуудсандаа нийтэлсэн бөгөөд 3.8 сая гаруй лайк авсан гэнэ. Габриэль Медина нь серфинг буюу далайн давалгаан дээр гулгах спортын 2014, 2018, 2021 оны WSL дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Бразилийн мэргэжлийн серфчин юм.

    Жером Бруйлетийн дарсан сэрфинг зургууд

    Түүний дарсан шилдэг зургуудаас:


    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover