Эстони улсын Тали хотод энэ сарын 04-10 өдрүүдэд болсон Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Алтантуяагийн Эрмүүн оролцож алтан медаль хүртжээ. А.Эрмүүн нь өдгөө 19 настай, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин юм. Тус тэмцээнд 40 улсын 1500 гаруй тамирчин оролцсоноос А.Эрмүүн 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж Монгол улсын анхны эрэгтэй дэлхийн аварга болсон байна.
Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргын анхны алтан медалийг А.Эрмүүн хүртлээ
Ө
Өсөхбаяр
3 сарын 12
Түүний хамт тус тэмцээнд оролцсон С.Мөнх-Оргил 14 настай, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин. Мөн тус тэмцээнд оролцож 2 мөнгөн медаль хүртэж, ирээдүйтэй тамирчин гэдгээ батлан харуулав. Сонирхуулахад өвлийн усанд сэлэлтийн температур +1.5. байдаг гэнэ. Бидний мэдэх орон сууцны хүйтэн ус +12 бол харзных +5 градус заадаг гэнэ.