MSports logo
К.Роналду шигшээ багийнхаа төлөө 128 дахь гоолоо орууллаа
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 17

  • К.Роналду шигшээ багийнхаа төлөө 128 дахь гоолоо орууллаа
    quote

    Криштиану Роналду Евро 2024 тэмцээний урьдчилсан шатанд Лихтенштейн багийг хожсоноор Португалийн шигшээ багийнхаа төлөө 128 дахь гоолоо оруулж, дэлхийн дээд амжилтыг ахиуллаа.

    Лихтенштейн баасан гарагт Рейнпарк цэнгэлдэх хүрээлэндээ Евро 2024 тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн 9 дэх тоглолтоо Португалийн шигшээ багийг хүлээн авч тоглолоо. Португалийн шигшээ баг хэсэгтээ нэг ч хожигдолгүй тэргүүлж байгаа бөгөөд ирэх зун Германд болох Евро 2024 тэмцээнд оролцох эрхээ авсан анхны багуудын нэг юм. Талбайн эзэн баг хүчтэй өрсөлдөгчөө сайн хамгаалж, хаалгаа хуурай манаж байсан ч тоглолтын хоёрдугаар үеийн эхний минутад Аль-Насср клубийн 38 настай тоглогч Роналду шон мөргөж, дараа нь Диого Жотагийн дамжуулсан бөмбөгийг мөргөж гоол оруулжээ. Мөн Португалаас 57 дахь минутад Кансело нэг гоол оруулж, 2-0-ээр Португалчууд өрсөлдөгчөө буулган авсан юм. Роналду энэ жил Португалийн төлөө 10 гоол оруулж, Манчестер Юнайтедыг орхиж Саудын Арабын лигт тоглох болсон ч эх орондоо үр бүтээлтэй тоглосон хэвээр байна.

    К.Роналду шигшээ багийнхаа төлөө 128 дахь гоолоо орууллаа

    Али Даи Ираны төлөө 108 гоол оруулсан нь өмнөх эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилт байсан бол энэхүү амжилтыг Роналду эвдсэн. Тэрбээр өөрийн дээд амжилтаа олон улсын тоглолт бүрээр шинэчлэсээр байна.  Криштиану Роналду 30 насныхаа төрсөн өдрөөс хойш 77 гоол оруулаад байна. Португал хоёрдугаар хагаст оруулсан хоёр гоолын дараа ялалтын цувралаа үргэлжлүүлж байгаа ч Лихтенштейн элит багийн эсрэг сайн тэмцсэн юм.  Португал шинэ дасгалжуулагч Роберто Мартинезийн удирдлага дор одоогоор 9 тоглолтод оролцож, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Харин Лихтенштейн одоогоор нэг ч хожил авч чадаагүй байгаа бөгөөд цааш шалгарах боломжгүй болоод удаж байна. Криштиану Роналду Еврогийн сонгон шалгаруулах тэмцээнд одоогоор арван гоол оруулаад байна.