Би-Би-Си агентлагаас жил бүр тодруулдаг оны шилдгүүдээс “Спортын шилдэг од” төрөлд Манчестер Сити багийн супер од, Норвегийн тамирчин Эрлинг Хааланд ялалт байгуулж, энэ оны Дэлхийн спортод хамгийн тодоор гялалзсан тамирчнаар шалгарлаа. Өдгөө 23 настай хөлбөмбөмгийн супер од оролцсон тэмцээнүүддээ нийт 52 гоол оруулсан ба Манчестер Сити баг 2022-2023 оны улиралд Премьер лиг, Аваргуудын лиг, Холбооны цомын тэмцээнүүдэд түрүүлсэн бахдам амжилт үзүүлэхэд түүний нөлөө их байсан билээ. Энэ улиралд Премьер лигт хамгийн олон гоол оруулсан буюу 38 тоглолтод 36 гоол оруулж, Премьер лигийн "Алтан шаахай" цолыг хүртсэн.