MSports logo
Месси, Суарез хоёр Бүх оддын тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 23

  • Месси, Суарез хоёр Бүх оддын тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

    “Интер Майами” багт тоглож буй найман удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн Лионель Месси бэртлийн улмаас Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ бүх оддын тоглолтод оролцохгүй гэж ESPN суваг мэдээллээ. MLS лиг ба Мексикийн MX лигийн шилдэг хөлбөмбөгчдийн уулзалт тоглолт АНУ-ын Охайо муж улсын Коламбус хотод лхагва гарагт болно. Мессигийн хувьд, Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээний хоёр тоглолтыг өнжсөн нь саяхан болж өнгөрсөн Америкийн цомын тэмцээний финалын тоглолтын үеэр хөлөндөө бэртэл авсантай холбоотой ажээ. Тэрбээр мөн 2023 онд Францын “Пари Сен-Жермен” багаас “Интер Майами”-д шилжин ирснийхээ дараа Бүх оддын тоглолтод оролцоогүй юм. 

     

     

    Месси, Суарез хоёр Бүх оддын тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

    Месситэй хамт нэг багт тоглодог Луис Суарес ч мөн адил өвдгөндөө бэртэлтэй гэх шалтгаанаар Бүх оддын тоглолтод оролцохгүй ажээ. Харин өмнө нь Испанийн “Барселона” багт тоглож байсан Серхио Бускетс, Жорди Альба нар талбайд гарах нь тодорхой боллоо. 

    Месси, Суарез хоёр Бүх оддын тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ