MSports logo
Монголын шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо БНАСАУ-ын эсрэг хийнэ
  • Н
    Нанва

    8 сарын 14

  • Монголын шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо БНАСАУ-ын эсрэг хийнэ

    Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ баг ахлах дасгалжуулагч Азим Жазидех, туслах дасгалжуулагч Б.Хэрлэн нараар удирдуулан 8 сарын 13-аас 8 сарын 18-ны хооронд Хон Конг улсад эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Монгол улсын шигшээ баг А хэсэгт БНСУ, Хонг-Конг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт орж өрсөлдөхөөр болсон. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт манай улсын шигшээ баг эхний тоглолтоо эзэн баг болох Хонг Конгийн багтай хийж Хонг конгийн баг 3:1-ээр (25:20, 25:14,19:25) эхний хожлоо авсан. Монгол улсын шигшээ баг хоёр дахь тоглолтоо өнөөдөр БНАСАУ-ын шигшээ багийн эсрэг 17:00 цагт хийх хуваарьтай байна.

    Тоглолтын хуваарь:

    08-р сарын 13-ны 20:00 цагаас

    Монгол - Хонг Конг

    08-р сарын 14-ны 17:00 цагаас

    Монгол - БНАСАУ

    08-р сарын 15-ны 15:30 цагаас

    Монгол - БНСУ