Канад улсын Эдмонтон хотод ирэх наймдугаар сарын 2-3-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Эдмонтон 2025" дэлхийн цувралд Улаанбаатар ММС Энержи баг С хэсэгт өрсөлдөхөөр болсон байна. С хэсэгт Улаанбаатар ММС Энержи, АНУ-ын Миами болон Венесуэлийн Каракас багууд багтсан байна. Эдмонтон 2025-д оролцох манай багийн бүрэлдэхүүнд
А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар багтсан байна.
Тоглолтын хуваарь 8 сарын 3-ний Ням гараг:
05:15 цагт АНУ-ын Миами багтай
07:05 цагт Венесуэлийн Каракас багтай тус тус хэсгийн тоглолтоо хийхээр болжээ.