2025 оны 7 дугаар сарын 29
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг.
Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадам-аас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, алслагдсан дүүргүүдийн захиргаа, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу авч ажиллаж байна.
Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6-н болон 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, (www.idas-kreischa.de) хүргэн өгч, лабораторийн шинжилгээнд хамруулсан.
Түүнчлэн шинжилгээний хариу болон холбогдох баримт бичгүүдийг хяналттай, албан ёсны сувгаар хүргэх үүднээс Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны албан ёсны цахим шуудангаар нэгэн зэрэг хүлээн авч, мэдээллийн ил тод байдал, хамтын ажиллагааны зарчмыг хангасан.