MSports logo
МУГТ Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангаж аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • МУГТ Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангаж аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

    Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, АПУ ХХК тамирчин, МУГТ Б.Чинзориг өнөөдөр 20:45 минутаас 2022 оны Ази тивийн аварга Тайландын тамирчин  Бунжон Синсиритэй тулалдаж гурван үе илт илүүрхэж 5:0 харьцаатай ялалт байгуулан мөнгөн медалийн болзол хангалаа. Улмаар ирэх зуны Олимпод оролцох эрхээ авсан ба давхар Азийн наадмаас хос медаль авсан боксын спортын анхны тамирчин боллоо. Тэрээр өмнөх шатанд Казакстаны тамирчинтай тулалдаж 5:0 харьцаатай буулган авсан  билээ. Аваргын төлөө маргааш орой Хятадын Тайваны тамирчин Лай Чу Ентэй тулалдана. 

    Гэрэл зургийг Ч.ГАНБАТ Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover