MSports logo
Их Уулын FridayGeorge хочит М.Баасандорж Бүх-Оддод тавтай морил
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 4

  • Их Уулын FridayGeorge хочит М.Баасандорж Бүх-Оддод тавтай морил

    2017 онд Завхан аймгийн Их-Уул сумын 10 жилийг дүүргэж ШУТИС-ийн нисэхийн инженерийн ангид элсэн орж 2019 онд U19 улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медал хүртэж, тус тэмцээнийхээ Бэлэгдлийн 5 тоглогчийн /шилдэг довтлогч/ нэгээр нэрлэгдэж сагсан бөмбөгийн спорттой салашгүй холбогдсон юм.

    Оюутан байхаасаа л нутгийнхаа ах нартай зааланд тоглож, одоогийн дээд лигийн Завхан Бродерс багийн үүсэл хөгжлийн эхлэл болсон Zawhan Taimens багийн бүрэлдэхүүн Спрайт лиг-д 2 жил тоглосон.

    Zawhan Taimens багт SG Apes багийн Өлзий-Орших, Бишрэлт Металл багийн Мөнхчөдөр, Завхан Бродерсын Энх-Амгалан нарын хамтаар /Бродерсын бусад залуу тоглогч/ тоглож 9-0 амжилттай байсан улирал нь ковидоос үүдэлтэй зогссон.

    Ковидын үед сургуулиа төгсөөд Нисэхийн инженер мэргэжлээрээ 6 сар хүрэхгүй ажиллаж байхад нь нутгийн ах О.Дагвадорж Завхан Бродерс баг Дээд лигт орж байгаа гэснээр нисэхийн инженер мэргэжлээ орхиж лигийн тоглогч болсон түүхтэй.

    Одоогийн багийн ах Б.Энх-Амгалангийн хамтаар сэлгээний бүрэлдэхүүнд сууж байхдаа минут олохын тулд, талбайд гарч тоглохын тулд хамтдаа хөдөлмөрлөж өнөөдөр ахынхаа хамтаар 4 дэх улиралдаа анх удаа БҮХ ОДОД урд шугамын хамтрагч болж, өрсөлдөгчдөө айлгасан Шидэгчийн хослол болж чаджээ.

    Энэ улиралд 13.8 оноо, 2.7 сам, 3.1 самбар, 2pts% 56.4, 3pts% 34.3, FT: 76.2% гэсэн статистик дундчилж, дундаж оноогоороо багийнхаа /Монгол тоглогч/ лидер болж Улаан хацарт хочоо Бүх Одод алдараар сольсон М.Баасандоржид баяр хүргэе!


    Их Уулын FridayGeorge хочит М.Баасандорж Бүх-Оддод тавтай морил