Эхний шатандаа өмнөх удаагийн олимпын аваргыг ялсан МУГТ, Дэлхийн хошой хүрэл медальт, Азийн аварга, ОУХМ Л.Энхрийлэн шигшээ 16-д Германы тамирчин Паулине Штаркетэй өрсөлдөж, нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулснаар шигшээ наймд шалгарлаа. Ийнхүү тэрбээр Олимпын аварга болох зорилгодоо нэг алхам ойртлоо. Тэрбээр тун удахгүй хагас шигшээд шалгарахын төлөө энэ жилийн шинэхэн Дэлхийн аварга БНСУ-ын тамирчин Хө Мимитэй хүч үзнэ.
Парис 2024: МУГТ, ОУХМ Л.Энхрийлэн зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо
Ө
Өсөхбаяр
7 сарын 29