MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр анхны олимпоо өнгөтэй эхлүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 29

  • ПАРИС 2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр анхны олимпоо өнгөтэй эхлүүллээ

    ОУХМ Б.Эрдэнэбаяр анхны олимподоо оролцож байгаа түүний хувьд Парисын наадам өнгөтэй эхэлж байна. Учир нь эхний даваанд Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Европын аваргын хүрэл, их дуулгын 3 алт, 1 мөнгө, 1 хүрэлтэй Швейцарын алдарт жүдоч Нилс Штампыг нэмэлт цагт буулган авлаа.

    Ийнхүү шигшээ 16-д шалгарч байна.  Түүний дараагийн өрсөлдөгч Испанийн жүдоч Роса Салвадор. Түүний хувьд 2022, 2024 оны Гранд Сламын мөнгөн медальтай, 2022, 2023 онуудад болсон гурван Гранд Сламд хүрэл медаль хүртэж байсан 26 настай тамирчин юм.  

    ПАРИС 2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр анхны олимпоо өнгөтэй эхлүүллээ