MSports logo
Өнөөдөр 15:00 цагаас манай хөлбөмбөгийн шигшээ баг Афганистан улсын шигшээ багтай хариу тоглолтоо хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 17

  • Өнөөдөр 15:00 цагаас манай хөлбөмбөгийн шигшээ баг Афганистан улсын шигшээ багтай хариу тоглолтоо хийнэ

    Саяхан буюу 10-р сарын 12-нд манай хөлбөмбөгийн шигээ баг 2026 оны ДАШТ болон 2027 оны Азийн цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатанд оролцох эхний шатны хариуцлагатай тоглолтоо Афганистан улсын багтай Тажикистан улсын Душанбе хотын цэнгэлдэх хүрээлэнд хийж 0:1 харьцаатайгаар эцсийн мөчид ялагдсан билээ. Тэгвэл өнөөдөр Афганистан улсын шигшээ багтай 15:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд хүлээн авч хариу тоглолтоо хийх болно. 

    Дэлхийн чансааны 158-р бичигддэг Афганистантай тоглосон эхний тоглолтод 60 минут хүртэл маш сайн ажиллаж байсан манай хамгаалалтыг эсрэг 60 дахь Жабар Шарза манай хаалганы торыг хөдөлгөж тооны харьцааг 0:1 болгов. Гоол алдсаны дараа манай шигшээ тоог тэнцүүлэх оролдлогууд хийсэн ч онооны самбарыг хөдөлгөж чадалгүй, 78 дахь минутад шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш улаан хуудас аван талбайг чөлөөлсөн тул дахин гоол алдахгүй хамгаалах даалгавартай болж тоглолтыг дуусгасан билээ. 

    Өнөөдөр болох тоглолт чухал ач холбогдолтой бөгөөд дараагийн шатанд шалгарахын тулд хоёр гоолын зөрүүтэй хожих хүндхэн даалгавар тулгараад байна.