MSports logo
2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 1

  • 2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна

    Спорт холбоодуудын энэ оны сүүлийн тэмцээнүүд энэ сард зохиогдож байна. Тэгвэл ямар ямар спортын уралдаан тэмцээнүүд энэ сард зохиогдохыг дэлгэрэнгүй хүргэж байна. 12-р сарын 02-03 ны өдрүүдэд Японы Токио хотод “Токиогийн Их дуулга” тэмцээн зохиогдоно. Тус тэмцээнд манай улсаас 21 жүдоч өрсөлдөхөөр болсон байна. Баг тамирчид өмнө нь 14 хоног Япон улсын Кокушикан их сургууль, Нихон их сургууль, Токай их сургуулиудад шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор хамтарсан бэлтгэлд хамрагдаад байсан билээ.

    2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна

    Монголын Боксын Холбооноос зохион байгуулдаг “Насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах” тэмцээн 12-р сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд зохиогдоно. Тус тэмцээн спортын төв ордны А зааланд болох бөгөөд тус тэмцээнээс медаль хүртсэн эрэгтэй 7, эмэгтэй 6 тамирчин олимпын 13 жинд өрсөлдөх эрхээ авах юм. 

    2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна

    Олимпын таеквондогийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19 өдрүүдэд зохиогдоно. Тэмцээн насанд хүрэгчид, мастер, паратаеквондо зэрэг ангиллуудаар явагдах бөгөөд Спортын төв ордны А зааланд зохиогдохоор болжээ. 

    2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна

    2024 онд БНСУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Макао болон БНХАУ-ын Жухай хотуудад үргэлжлэн явагдана. 12-р сарын 02-нд БНАСАУ-ын эсрэг 16:00 цагт, 12-р сарын 04-нд Хонгконгийн шигшээ багийн эсрэг 13:00 цагт тус тус тоглох юм. 

    2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна

    Монголын усанд сэлэлтийн Мастерсын дундын зайн тэмцээн 12-р сарын 9-ны өдөр зохиогдоно. Мастерс ангиллын дундын зайн анхдугаар гэх тодотголтой тус тэмцээн Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд зохиогдоно. 

    2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна

    Энэ оны сагсан бөмбөгийн 3х3-ын финалын тэмцээн 12-р сарын 08-09-ний өдрүүдэд Саудын Арабын Жедда хотод зохиогдоно. Манай улсаас "Улаанбаатар ММС" баг өрсөлдөх ба В зоонд Миами, Партизан багуудтай учраа таарсан байна. Тус тэмцээнд энэ онд зохиогдсон дэлхийн аялан тоглолтууд болон, Мастерс тэмцээнүүдэд ялалт байгуулсан шилдэг 14 баг өрсөлдөх юм. 

    2023 оны сүүлийн сар буюу 12-р сард зохиогдох гадаад болон дотоодын тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна