Тайрис Макси мягмар гарагт Майами Хит багт 106:89 харьцаатай хожигдсоны дараа Филадельфи 76 багийн хувцас солих өрөөнд олон зүйл болсон хэмээн хэлжээ.
ESPN-ий Шамс Чараниагийн хэлснээр Макси "76ers" багийн од Жоэл Эмбийдийг багийн тоглолтод хоцорсон хэмээн буруутгаж, Сиксерсийн амжилт 2-12 болтлоо дордсон байна.
Макси: “Бид талбай дээр хийж байгаа зүйлсээсээ илүү баг, түүнийгээ ч Эмбийдэд ойлгуулахыг хүссэн. Энэ талаар маш олон зүйл ярилцсан. Эсрэг багууд бидэнд цохилт өгөхөд бид хариу цохилт өгөх ёстой. Бид тэмцэх үедээ тэмцэж чадахгүй байна” хэмээн багийнхандаа хэлсэн гэнэ. Макси гэмтлийн улмаас Сиксэрсийн төлөөх зургаан тоглолтод оролцоогүй бөгөөд өнөөдөр Мемфис Гриззлистэй хийсэн тоглолтод эргэн ирсэн ч тун хангалтгүй тоглолт үзүүлж, 8 оноотойгоор баг нь хожигдсон юм. Харин Эмбийд өвдөгний бэртэл болон торгуулийн улмаас улирлын эхний 11 тоглолтын 10-ыг өнжсөн.