MSports logo
Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс манай тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртээд байна
  • Н
    Нанва

    8 сарын 29

  • Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс манай тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртээд байна

    Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын Лима хотод 8 сарын 28-31ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол улсаас Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан дасгалжуулагчтай нийт өсвөрийн шигшээ багийн 20 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.


    Тус тэмцээний эхний өдрийг манай улс амжилт дүүрэн эхлүүлж, эрэгтэйчүүдийн -55кг жинд Мон-Алтиус Цагаанбаатар акедамийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль, -50кг жинд Орхон аймгийн Орхон Иппондожо Хангарьд клубын тамирчин Б.Чинхүслэн хүрэл медалийг хүртээд байна. Бусад жингийн төрлүүд мөн үргэлжлэн явагдаж буй.


    Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь залуу тамирчдын хувьд өндөр ач холбогдолтой тэмцээн юм. Дэлхийн тавцанд өөрсдийн нэрээ гарган өрсөлдөхүйц үнэ цэнэтэй туршлага олж авах, бэлтгэгдэхийг тамирчдад олгодог гэдгээрээ онцлог.

    Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс манай тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртээд байна
    Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс манай тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртээд байна