MSports logo
Шигшээ цувралыг Төмөрт Өргөө клуб тэргүүлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 20

  • Шигшээ цувралыг Төмөрт Өргөө клуб тэргүүлж байна

    Монголын Ширээнийн теннисийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Үндэсний Дээд лиг"-ийн 17 дахь улирлийн шилдэгүүд тодорход ойрхон байна.

    Нийт 2 тойрог үргэлжилсэн лигийн финалын шатанд Төмөрт Өргөө, Цайрт Минерал багууд өрсөлдөж байгаа бол хүрэл медалийн төлөө УБ Синема, Итгэлт Санхүү клубийн багууд тоглож байна.

    Медалийн төлөөх тоглолтууд хасагдах шаттай ижил цувралд түрүүлж хоёр хожсон баг ялалт байгуулна. Медалийн төлөөх хариуцлагатай тоглолтууд өнөөдөр өглөө 10:00 цагаас "Оч" клубт эхэлсэн. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Итгэлт Санхүү клуб УБ Синемаг 5-3 харьцаатай буулган авч 1-0 харьцаатайгаар тэргүүлж байгаа ба цувралын хоёр дахь тоглолт 14:30 цагаас эхэлсэн ба одоогийн байдлаар 2-1 харьцаатай Итгэлт Санхүү клуб тэргүүлж байна.

    Харин Алтан медалийн төлөөх финалын тоглолт ширүүн өрсөлдөөн дунд Төмөрт Өргөө, Цайрт Минерал клубүүдийн хооронд эхэлж, Төмөр Өргөө клуб 5-2 харьцаатай цувралын эхний ялалтаа байгуулаад амжсан. Цувралын хоёр дахь тоглолт 2-2 харьцаатай эн тэнүү үргэлжилж байна.

    Та бүхэн Монголын ширээний теннисийн дээд лигийн медалийн төлөөх тоглолтыг ширээний теннисийн "Оч" клубт хүрэлцэн ирж үзэх боломжтой.