MSports logo
Энэ амралтын өдөр Улаанбаатар хотноо “FIBA 3x3 Sukhbaatar challenger 2023” тэмцээн зохиогдоно
  • А
    Админ

    8 сарын 8

  • Энэ амралтын өдөр Улаанбаатар хотноо “FIBA 3x3 Sukhbaatar challenger 2023” тэмцээн зохиогдоно

    Дэлхийн сагсанбөмбөгийн холбооны 3х3 төрлийн Challenger тэмцээний ээлжит зогсоол нийслэл Улаанбаатар хотноо энэ амралтын өдөр буюу наймдугаар сарын 12,13-ны өдөр  “Sukhbaatar Challenger 2023” нэрэн дор зохиогдоно. Тус тэмцээн Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд хоёр өдөр үргэлжлэх ба Бельгийн Антверп, Хятадын Бээжин тэргүүтэй 6 улсын 13 баг өрсөлдөх юм. Манай улсаас нийт 5 баг  оролцох буюу

    • Улаанбаатар ММС Энержи
    • Сансар ММС Энержи
    • Амгалан
    • Завхан Sainscore
    • Зайсан МИГ даатгал зэрэг багууд оролцохоор болжээ.

    Challenger тус бүрт 16 баг, Super Quest тус бүрд 12 баг оролцдог бөгөөд "FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2023" тэмцээний финалд шалгарсан хоёр баг аравдугаар сард зохион байгуулагдах "FIBA 3X3 Amsterdam Masters 2023" тэмцээнд оролцох эрхийг авах юм.

    Нэмж дурдахад FIBA 3x3 Challenger-д оролцоход доорх гурван болзлыг хангасан байх шаардлагатай

    1. FIBA-аас эрх авсан орнуудаас зохион байгуулж буй тэмцээнд хожих /аялан тоглолтоор хожил байгуулан зэрэглэлээ өсгөх/

    2. FIBA 3x3 багийн зэрэглэлд өндөр эрэмбээр эрбэлэгдэж буй тохиолдолд /өндөр зэрэглэлтэй багууд тэмцээн болохоос таван долоо хоногийн өмнө автоматаар хуваарилагдаж болно/

    3. Тэмцээнийг зохион байгуулагч хот “wildcard” буюу нэг баг нэмэлтээр оруулах боломжтой.

    Иймд хотуудад зохиогдож буй тэмцээнд финалд шалгарах тохиолдол бүрд оноо цуглуулж Мастерс тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулж явах юм.

    Энэ амралтын өдөр Улаанбаатар хотноо “FIBA 3x3 Sukhbaatar challenger 2023” тэмцээн зохиогдоно