MSports logo
Ямайкийн шигшээ ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан Карибын тэнгисийн анхны улс боллоо
  • А
    Админ

    8 сарын 6

  • Ямайкийн шигшээ ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан Карибын тэнгисийн анхны улс боллоо

    2023 оны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн эмэгтэй шилдэг 32 шигшээ багуудын дунд зохион байгуулагдаж байгаа билээ. Эмэгтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн 2023 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хооронд Австрали, Шинэ Зеланд улс хамтран зохион байгуулж байна. Тэмцээн 9 хотын 10 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд түүхэн мөчүүд нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээрийн дунд Ямайкийн эмэгтэй хөлбөмбөгчид олны анхаарлыг татаад байна. Ямайка улс эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д шалгарсан Карибын тэнгисийн анхны улс болж түүхэнд бичигдээд байгаа юм. Улмаар Ямайкийн Хөлбөмбөгийн Холбоо эмэгтэйчүүдийн ДАШТ-д санхүүгийн хүндрэлтэй байгаа тухай мэдээллүүд тус улсын шигшээ анхаарлыг татсаны дараа гарсан бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрээ Ямайкийн хөлбөмбөгийн холбоо тодорхойлсон байна. Тус улсын шигшээ баг Бразилтай 0:0-ээр тэнцэж, Өмнөд Америкийн багийг буулгаж авснаар хасагдах шатанд шалгарах эрхээ баталгаажуулсан. Тэд Ф хэсгийн хоёрдугаар байраар шалгарч, Францтай 0:0-ээр тэнцэж, Аллисон Свабигийн гоолоор Панамын багийг 1:0-ээр буулган авч шөвгийн 16-д шалгарсан. ДАШТ-д оролцохын тулд Ямайкийн багийн мөнгийг цуглуулахад туслах зорилгоор олон нийтийн санхүүжилтийн сайтуудыг байгуулж, Ямайкийн шигшээ баг Австрали, Шинэ Зеландад хүрч чадах эсэхэд эргэлзээ төрж байсныг тус улсын холбооны зүгээс мэдэгдэж байна.  Холбооны мэдээлснээр тус улсын үндэсний хөлбөмбөгийн холбоо ФИФА, Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн хөлбөмбөгийн холбоо болон Ямайкийн засгийн газар, Боб Марли сан зэрэг янз бүрийн эх сурвалжаас авсан санхүүжилтээр бэхжүүлдэг байна. Тус улсын хөлбөмбөгийн холбоо нь эдгээр ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлж, тэдний тусламжгүйгээр шигшээ багууд ямар ч тэмцээнд, тэр дундаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй байсныг онцолжээ.

     

    Ямайкийн шигшээ ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан Карибын тэнгисийн анхны улс боллоо

    Ямайкийн хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг арилшгүй түүхийг бүтээж, ирээдүйгээ мөрөөдөж буй залуу охидын төсөөлөлд бүх зүйл боломжтой гэдгийг харуулж байна хэмээн холбооны зүгээс бахархан сайшааж байна.  "Рэгги охидууд хөлбөмбөгийн шинэ түүхийг бичиж байгаа бөгөөд энэ нь улс үндэстнийг зөвхөн мөрөөдөл гэж боддог байсан газар руу тэмүүлэхэд түлхэц өгч байна. Бодит байдал бол бид чадна, тэд үүнийг ч харуулж, хийж байна.” хэмээн Ямайкийн олимпийн хороо болон хөлбөмбөгийн холбооны удирдлагууд тамирчдаараа бахдаж байгаагаа илэрхийлжээ.  Одоо Ямайк шөвгийн наймд үлдэхийн төлөө Колумбын багтай мягмар гаригт (8-р сарын 8) тоглоно.