MSports logo
Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргаар Александра Горячкина тодорлоо
  • А
    Админ

    8 сарын 22

  • Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргаар  Александра Горячкина тодорлоо

    Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд ОХУ-ын тамирчин Александра Горяачкина аваргын төлөө Болгарын тамирчин Нургяулу Салимоватай өрсөлдөн ялалт байгуулж Дэлхийн шатрын холбооноос жил бүр зохиогддог 2023 оны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд түрүүллээ.

    Азербайжан улсад  долоодугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн уг тэмцээнд нийт 206 тамирчин оролцсон байна. Аваргын төлөө тоглолтод Болгарын тамирчин Нургюл Салимоватай өрсөлдөн эхний өрөгт давуу байдлаа алдан эхэлсэн ч тэнцээгээр дуусаж, үүний дараа олон удаа тэнцээгээр өндөрлөсний эцэст Александра Горяачкина ялалт байгуулан 2023 оны Дэлхийн аваргын цомыг хүртэж 50.000 долларын эзэн болжээ. Энэ жил 25 настай Александра Горяачкина нь БНХАУ-ын тамирчин Хоу И Фаны араас дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тэрээр шатарчны гэр бүлд өссөн бөгөөд түүний аав нь мэргэжлийн дасгалжуулагчаас гадна аав, ээж нь хоёулаа 2200-аас дээш чансаанд бичигддэг байна.

    Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргаар  Александра Горячкина тодорлоо

    Харин эрэгтэйчүүд аварга тодроход хэдхэн хоног үлдээд байна. Учир нь Энэтхэгийн тамирчин Рамешбабу Прагнананда, өнгөрсөн жилийн аваргыг ялан гарч ирсэн  Италийн нэрт шатарчин Фабиано Каруанатай учраа тааран тоглож байгаа ба одоогоор эхний өргүүд нь тэнцээгээр өндөрлөөд байна.   

    Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргаар  Александра Горячкина тодорлоо