MSports logo
УУРХАЙЧИД ХЭД, ХЭДЭН ТЕХНИКИЙН АЛДАА АВСАН Ч ХОЖИЛ БАЙГУУЛАХАД СААД БОЛСОНГҮЙ
  • А
    Админ

    1 сарын 10

  • УУРХАЙЧИД ХЭД, ХЭДЭН ТЕХНИКИЙН АЛДАА АВСАН Ч ХОЖИЛ БАЙГУУЛАХАД СААД БОЛСОНГҮЙ

    Энэ өдрийн хоёр дахь тоглолт "Налайх Бизон" болон Эрдэнэтийн "Уурхайчид" багуудын хооронд болсон. Улирлыг нэг ч хожигдолгүй үргэлжлүүлж буй "Уурхайчид" өчигдөр дахин ялалт байгуулж, 9-0 гэсэн амжилттай болсон бол "Бизон" зургаа дахь ялагдлаа хүлээн 4-6 амжилттай болжээ. Энэ тоглолтонд Уурхайчдийн гадаад дасгалжуулагч техникээр торгуулж, мөн сэлгээний тоглогч ч техник аваад амжсан ч эцсийн үр дүнд Уурхайчид багийн хувьд 70:53-ийн харьцаатайгаар хожил байгуулж чадсан. Жорж Уиллиамс, Жэйлон Робинсон зэрэг легионер тоглогчдийг багтаа нэгтгэсэн Б.Бишрэлт, Ш.Мөнх-Эрдэнэ, Б.Очир-Эрдэнэ, Х.Эрдэнэ-Очир тэргүүтэй Налайх Бизон баг сүүлийн гурван тоглолтондоо дараалан хожиж, хүчтэй өрсөлдөгчдөө буулган авч байсан ч мягмар гарагт лигийн тэргүүлэгч багийн эсрэг хожил байгуулахад хангалттай байж чадсангүй. Өнгөрсөн улирлын финалд шалгарсан бүрэлдэхүүн дээрээ Г.Баттөр, О.Энхбаатар, Э.Мөнхбаяр гэсэн тоглогчдийг эгнээндээ нэгтгэж, хүчээ зузаатгасан Эрдэнэтийн Уурхайчид клубын хувьд улирал эхлэхээс өмнө Сербид бэлтгэл хангаж ирснээр бэлтгэл сайн байгаа гэдгээ улирлын эхнээс л батлан харуулсаар ирсэн.

    Энэ өдөр Уурхайчдийг Пендарвис Уильямс 20 оноогоор тэргүүлсэн бол туршлагатай тоглогчи Т.Санчирын довтлогоонууд тоглолтын эхнээс байндаа тусч, багаа эхнээсээ оноогоор тэргүүсэн билээ. Т.Санчир энэ өдөр 19 оноог авч, талбайд өнгөрүүлсэн хугацаа бүртээ багтаа хэрэгтэй оноонуудыг авчирч чадсан юм. Мөн Уурхайчдаас О.Энхбаатар 9 оноо, Г.Ган-Эрдэнэ 8 оноо, А.Бямбадорж 5 оноо, О.Очирбат, Э.Мөнхбаяр нар 3 оноогоор тус бүр тус хүргэлээ. Харин Налайх Бизон багаас энэ өдөр Жорж Уилльямс сайн тоглолтоо үзүүлж 22 оноогоор багаа тэргүүлсэн бол  Б.Бишрэлт 8 оноо, Ж.Робенсон 7 оноо, Ш.Мөнх-Эрдэнэ 6 оноог авлаа. Уурхайчид лигийн хүснэгтийн 1-р байрт 9 хожилтойгоор итгэл төгс түүчээлж байгаа бол Налайх Бизон багийн хувьд 4 хожил, 6 хожигдолтойгоор хүснэгтийн долдугаар байрт эрэмблэгдэж байна. Эрдэнэтийн Уурхайчид дараагийн тоглолтоо маргааш буюу пүрэв гарагт 20:45 минутаас Тэнүүн Өлзий Металл багийн эсрэг тоглох бол Налайх Бизон ням гарагт 16 цагт Хүлэгүүд клубын эсрэг тоглох хуваарьтай байна.  

     

    Н.Бэлгүүн