Хасын Хүлэгүүд багийн хувьд BCL Asia-East тэмцээний аваргаа хамгаалах зам эхэлж байгаа энэ үед бүх зүйл зөвхөн хөдөлмөр, зүтгэл байх болно. Өнгөрсөн улирлын MVP Иан Миллер багийнхаа өмнө тулгарах сорилтыг маш сайн ойлгож байна. Учир нь тэд энэ удаа бусад багуудын гол бай болох бөгөөд бүх өрсөлдөгчид аваргуудыг буулгаж авахыг зорих нь тодорхой.
Хасын Хүлэгүүд багийн BCL Asia тэмцээний аваргаа хамгаалах аян
3 сарын 27
“Энэ бол урт замнал байх болно,” гэж Миллер хэлэв. “Манай багийн орсон хэсэг маш өрсөлдөөнтэй. Гэхдээ бид өөрсдийгөө дахин нэгдүгээр байрт орж чадна гэж харж байна.”
Хасын Хүлэгүүд баг BCL Asia тэмцээний B хэсэгт өрсөлдөх бөгөөд тэдний эсрэг өнгөрсөн улирлын аваргын төлөө өрсөлдсөн Тайваны Taoyuan Pauian Pilots, мөн Тайваны New Taipei Kings, Хонг Конгийн South China Athletic багууд байгаа. Ялангуяа өнгөрсөн улиралд финалд таарч байсан Пайлотс багтай дахин тоглох нь онцгой анхаарал татаж байна. Тэр тоглолтод Хасын Хүлэгүүд ялж, аваргын цомыг өргөсөн билээ. Гэсэн ч энэ удаа бүх зүйл шинээр эхэлж байна.
“Бид бүхнийг дахин батлах ёстой,” гэж Миллер онцолсон. “Баг бүр биднийг хожихыг хүснэ. Тиймээс бид өдөр бүр илүү сайн болох хэрэгтэй.” Тэрбээр мөн хоёр Тайванийн багтай нэг хэсэгт орсон нь тоглолтын бэлтгэлийг илүү нарийн хийх шаардлагатай болгож байгааг дурдсан. Хасын Хүлэгүүд баг дотоодын лигтээ амжилттай яваа бөгөөд хоёр дараалсан аварга, мөн энэ улиралд одоогийн байдлаар Плей-Оффын хагас шигшээд шалгарч, тоглолтуудаа амжилттай үргэлжлүүлж байна. Гэсэн ч бүс нутгийн тавцанд амжилтаа давтах нь илүү хэцүү сорилт гэдгийг багийнхан нь ойлгож байгаа.
Гэсэн хэдий ч Иан Миллер болон Хасын Хүлэгүүд багийн зорилго тодорхой бөгөөд тэд аваргын цомоо хамгаалж, дахин оргилд гарахыг хүсэж байна.
Иан Миллер: “Бид өөрсдөдөө итгэлтэй байгаа. Гэхдээ энэ бүхний цаана зөвхөн нэг зүйл бий хөдөлмөр.” Хэмээн онцоллоо.





