MSports logo
“Парис 2024” Пара таеквондогийн төрөлд өрсөлдөж буй ОУХМ У.Сүрэнжав хэсгээ тэргүүлэн тулалдана
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 29

  • “Парис 2024” Пара таеквондогийн төрөлд өрсөлдөж буй ОУХМ У.Сүрэнжав хэсгээ тэргүүлэн тулалдана

    “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өнөөдөр хөшгөө нээсэн. Тус наадамд дэлхийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байгаа билээ. Өнөөдөр K44 ангилал буюу таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан дасгалжуулагчтай ОУХМ Уламбаярын Сүрэнжав манай цагаар 19:05 цагаас өрсөлдөнө. Түүний ангилалд нийт 12 тамирчин өрсөлдөж байгаа ба У.Сүрэнжав эхний шатанд хэсгээ тэргүүлсэн ба хоёрдугаар шатанд Египет болон Кенийн тамирчдын аль ялсантай шөвгийн дөрөвт өрсөлдөх эрхийн төлөө хүч үзнэ. У.Сүрэнжав нь 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.

    “Парис 2024” Пара таеквондогийн төрөлд өрсөлдөж буй ОУХМ У.Сүрэнжав хэсгээ тэргүүлэн тулалдана

    Та бүхэн Паралимпын наадамд оролцож буй Монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn-ий ТЭМЦЭЭН хэсгээс болон Msports app-аар дамжуулaн цаг алдалгүй авах боломжтой. Msports App татахыг хүсвэл ЭНД дарна уу.