MSports logo
2023-2024 оны аварга багаар Бостон Селтикс баг тодорлоо
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 18

  • 2023-2024 оны аварга багаар Бостон Селтикс баг тодорлоо

     Хойд Америкийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох NBA-ийн 2023-2024 оны улирлын финалын тоглолт Бостон Селтикс болон Даллас Маверикс багуудын хооронд өрнөж, өнөөдөр Бостон Селтикс багийн ялалтаар өндөрлөлөө. Өнөөдөр Бостон Селтикс багийн ТД Гарденд болсон цувралын 5 дахь тоглолт эхэлсэн. Тоглолтын эхлэлээс Бостон Селтикс баг тэргүүллийг гартаа авч 28-18 харьцаатай эхний үе өндөрлөсөн. Хоёрдугаар үед тэргүүллээ улам баталгаажуулж 21 онооны зөрүүтэй эхний хагасыг дуусгав. Улмаар тус тэргүүллээ алдалгүй, гарааны болон сэлгээний бүхий л тоглогчид хийх зүйлсээ маш сайн хийж үндсэн цагт 106-88 харьцаатай Даллас Маверикс багийг буулгаж авснаар цувралд 4-1 харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү Бостон Селтикс баг 18 дахь аваргын цомоо өргөж, NBA-ийн түүхэн дэх хамгийн олон аварга авсан багаар тодорлоо. 

    2023-2024 оны аварга багаар Бостон Селтикс баг тодорлоо

    Өнөөдрийн тоглолтод Жэйсон Тэйтум 31 оноо, 8 самбар, 11 оновчтой дамжуулалт, Жэйлен Браун 21 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт, Жрү Холидэй 15 оноо, 11 самбар, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ба талбай дээр байхдаа бүгд 18+ гэсэн үзүүлэлттэй тогложээ. Финалын үнэ цэнтэй тоглогч хэн болох вэ гэсэн хариултыг эцсийн мөчид Билл Рассел хариулж, “Жэйлен Браун” гэж зарлалаа. Жэйлен Браун финалын шатанд 20.8 оноо, 6 самбар дунджилсан байна. Ийнхүү Бостон Селтикс багийн бүрэлдэхүүн дэх Жрү Холидэй-ээс бусад бүх тоглогчид анх удаа NBA-ийн аваргын цомыг өргөж байна. 

    Харин Даллас Маверикс багийн хувьд 2024 оны улирал энд хүрээд өндөрлөж байна. Тэд ирэх жил илүү хүчтэй, алдсан алдаагаа засахын хажуугаар бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт оруулж ирэх нь гарцаагүй. Бостон Селтикс баг улиралд 64 хожил 18 хожигдолтойгоор Зүүн бүсийг тэргүүлсэн. Плэй-оффын эхний шатанд Миами Хит багийг 4-1 харьцаатай, хоёрдугаар шатанд Клевлэнд Кавалиерс багийг 4-1 харьцаатай, бүсийн финалд Индиана Пэйсерс багийг 4-0 харьцаатай тус тус буулгаж авснаар финалын шатанд шалгараад байсан юм. 

    2023-2024 оны аварга багаар Бостон Селтикс баг тодорлоо
    2023-2024 оны аварга багаар Бостон Селтикс баг тодорлоо