MSports logo
Манчестер Юнайтед клуб Аваргуудын лигт оролцох эрхээ аваагүй ч 666,5 сая фунтийн орлого олжээ
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 19

  • Манчестер Юнайтед клуб Аваргуудын лигт оролцох эрхээ аваагүй ч 666,5 сая фунтийн орлого олжээ

    Английн алдарт Манчестер Юнайтед клуб талбай дээрх тааруу амжилтаас үл хамааран өнгөрсөн жил санхүүгийн рекорд орлого болох £666.5 саяыг олжээ. Манчестер Юнайтед өнгөрсөн улиралд Премьер лигт 15-р байр эзэлсэн нь 1973–74 оны улиралд дээд лигээс унаж байсан цагаас хойших хамгийн муу улирал нь болж байв. Гэсэн хэдий ч таван жилийн хугацаатай Snapdragon-той хийсэн ивээн тэтгэгчийн гэрээний эхлэл нь орлогыг £333.3 саяд хүргэж, мөн талбайн тоглолтоос орж ирсэн орлого (matchday revenue) нь £160,3 сая болж рекорд тогтоосон байна. Эдгээр үзүүлэлт нь 2025 оны 6-р сарын 30 хүртэлх санхүүгийн жилд хамаарах тоо юм. Мөн клубийн нийт алдагдал нь £33 сая байсан нь өмнөх жилийн £113,2 саяын алдагдлаас 70,8%-иар багассан үзүүлэлт юм.

    Манчестер Юнайтед клуб Аваргуудын лигт оролцох эрхээ аваагүй ч 666,5 сая фунтийн орлого олжээ

    Манчестер Юнайтед клубийн гүйцэтгэх захирал Омар Беррада: Клубийн хувьд тааруу амжилт үзүүлж, хүнд хэцүү нөхцөлд байсан ч бид рекорд орлого бүрдүүлсэн нь Манчестер Юнайтед клубийн тэсвэр хатуужлыг харуулж байна. 2025-2026 оны улиралд бид клубийг бүх салбарт сайжруулахын төлөө тууштай ажиллаж байна хэмээн мэдэгдэв.

    Манчестер Юнайтед клуб Аваргуудын лигт оролцох эрхээ аваагүй ч 666,5 сая фунтийн орлого олжээ

    Мөн энэ оны 1-р сард гарсан Deloitte-ийн жагсаалтаар, өмнөх жилийн £651 саяын орлогоор Манчестер Юнайтед дэлхийн хөлбөмбөгийн клубүүдийн дунд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

    Deloitte-ийн жагсаалтаар:

    • Реал Мадрид – £883 сая
    • Манчестер Сити – £708 сая
    • Парис Сен-Жермен – £681 сая
    • гэсэн дараалалтай тэргүүлжээ.