MSports logo
БНХАУ-ын дээд лигт тоглохоор болсон О.Хуланг гадаад, дотоодын хэвлэлүүд юу гэсэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 10

  • БНХАУ-ын дээд лигт тоглохоор болсон О.Хуланг гадаад, дотоодын хэвлэлүүд юу гэсэн бэ?

    Монголын эмэгтэй шигшээ баг, 3х3 шигшээ багийн тамирчин, ОУХМ Онолбаатарын Хулан олон улсад импорт тамирчнаар уригдаж буй анхны эмэгтэй сагсан бөмбөгчин болсон талаар өчигдөр мэдээлсэн. “Улаанбаатар Амазонс” багт хүчин зүтгэж, дээд лигийн аварга, финалын Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж явсан тэрбээр 3х3 шигшээ багийн хамт олон амжилтууд үзүүлсэн билээ.

    БНХАУ-ын дээд лигт тоглохоор болсон О.Хуланг гадаад, дотоодын хэвлэлүүд юу гэсэн бэ?

    Тэрбээр өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон “FIBA 3x3 Wuhan Women Series”-т оролцон тоглохдоо тус клубийн багийг хожиж багийн анхааралд өртсөн юм. Улмаар WCBA-ийн Wuhan Shengfan баг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолтууд хийж шалгасан ба ийнхүү өчигдөр албан ёсоор гэрээгээ үзэглэжээ.

    БНХАУ-ын дээд лигт тоглохоор болсон О.Хуланг гадаад, дотоодын хэвлэлүүд юу гэсэн бэ?

    БНХАУ-ын эмэгтэйчүүдийн дээд лиг буюу WCBA-нь улсдаа төдийгүй Азийн томоохон лиг бөгөөд WNBA-ийн одууд болох Breanna Stewart, Candace Parker, Maya Moore, Lauren Jackson, Brittney Griner зэрэг томоохон одууд тоглож байсан алдартай лиг юм.

    БНХАУ-ын Үндэсний Дээд лиг болох WCBA нь арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт эхэлж, хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт өндөрлөдөг. Зарим тохиолдолд гуравдугаар сар хүртэл хойшлох тохиолдол ч бий. Эмэгтэйчүүдийн лигт нь 19 баг өрсөлддөг. Баг тус бүр 36 тоглолт хийсний эцэст хамгийн сайн амжилттай 12 баг нь хасагдах шатанд шалгардаг ажээ.

    Түүний тоглох гэж буй “Wuhan Shengfan” багийн хувьд өнгөрсөн улиралд 10-26 гэсэн амжилттайгаар 19 багаас 14-т бичигдэж улирлаа өндөрлүүлж байж. Плей-оффт шалгарч чадаагүй тэдний энэ жилийн зорилго дараагаийн шатанд шалгарах.

    Монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд анхны импорт тоглогчоор гаднын томоохон лигт орж буй түүний талаар дотоодын болон олон улсын томоохон сувгууд юу гэж мэдээлсэн бэ?

    О.Хулан өөрийн цахим хуудсаараа дамжуулан: 


    Түүний тоглож байсан “Ulaanbaatar Amazons” баг: 

    Олон улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны “Asia Cup Women” болон

    Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн мэдээлэл түгээдэг “Fibawwc” хаягууд: 


    ЗАМ ГАРГАЛАА 🇲🇳

     

    Хулан Онолбаатар нь WCBA-ий Ухань багтай гэрээ байгуулсан нь гадаадын лигт тоглосон анхны Монгол эмэгтэй тоглогч боллоо. 

    БНХАУ-ын сагсан бөмбөгийн мэдээдэл түгээдэг “Сhina Hoops” хаяг:

     

    @_khulan саяхан түүх бүтээлээ 🔥 Баяр хүргэе 🎊🎉🎈 Уханьд тавтай морил 🔥

    Монголын Сагсан бөмбөгийн холбоо: 

    Монголын 3x3-ийн Сагсан бөмбөгийн холбоо: