MSports logo
Жабари Смит Жр, Крис Данн нар талбайд зодолдсоны улмаас нэгээс хоёр тоглолтоор шийтгүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 25

  • Жабари Смит Жр, Крис Данн нар талбайд зодолдсоны улмаас нэгээс хоёр тоглолтоор шийтгүүллээ

    Өнөөдөр болсон Юта Жазз болон Хьюстон Рокетс багуудын тоглолтын үеэр хамгаалагч Крис Данн, довтлогч Жабари Смит Жр нар хоорондоо муудалцаж, талбай дээр зодоон үүсгэсний улмаас нэгээс хоёр тоглолтод оролцох эрхийг нь хаслаа. 

    Хьюстен Рокетсийн тоглогч Жабари Смит Жр ирэх лхагва гарагт тоглох Портлэнд Трэйл Блэйзерс багтай хийх тоглолтыг өнжих бол Крис Данн дараагийн тоглолтууд болох Даллас Маверикс болон Сан Антонио Спөрстэй хийх хоёр тоглолтыг өнжих шийтгэл авчээ. Өнөөдөр болсон тоглолтын хоёрдугаар үе эхэлж Рокетс бөмбөгөө гаргах үед эсрэг талбайд Данн, Смит нар муудалцаж эхлэв. Данн Смит рүү эхэлж цохиход, Смит хариуг нь барьж харагдав. Удаашруулсан бичлэгт аль аль нь бие биеэ оноогүй харагдсан ч шүүгч болон багийн арын албаны хүмүүс зодооныг салгаж, хоёр тоглогчийг талбайгаас шууд хөөсөн байна. 

    Тоглолтын дараа Крис Данн ESPN-д "Миний хувьд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Лиг надад ямар ч шийтгэл оногдуулсан бай би түүнийг нь хүндэтгэх болно" хэмээн мэдээлэл өгсөн байна.