MSports logo
Дани Алвес 1 сая еврогийн батлан ​​даалтад гарчээ
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 26

  • Дани Алвес 1 сая еврогийн батлан ​​даалтад гарчээ

    Бразилийн шигшээ багийн тамирчин асан Дани Алвес саяхан хүчингийн хэргээр ял эдэлж, дөрвөн жил хагасын шоронд хоригдох ёстойгоос 14 сарыг цагдан хоригджээ. Улмаар тэрбээр нэг сая евро төлж батлан ​​даалтад гарсан байна. Дөрвөн жил хагасын хорих ялыг биелүүлэлгүй, цагдан хоригдсон 14 сар нь шүүхээс түүнийг нэг сая еврогийн батлан ​​даалтад гаргах болон бусад дагалдах арга хэмжээ авахад хүргэсэн гэнэ. Дани Алвес давж заалдах шатны шүүхээс түүнийг суллахын тулд шүүхээс тогтоосон 1 сая еврогийн барьцааг төлсний дараа ийнхүү даваа гарагт Барселоны ойролцоох шоронгоос гарчээ.

    Дани Алвес 1 сая еврогийн батлан ​​даалтад гарчээ

    Дани Алвес 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний үүрээр Барселона хотын нэгэн шөнийн клубын VIP угаалгын өрөөнд залуу эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр 2023 оны нэгдүгээр сард баривчлагдсанаасаа хойш шоронд хоригдож байсан. Түүний буруутайг анхан шатны шүүхийн шийдвэрээр нотолсон бөгөөд одоогоор Бразилийн шигшээ багийн тамирчин асан өөрийгөө гэм буруугүй гэж үзэж давж заалдаад байгаа юм.

    Дани Алвес 1 сая еврогийн батлан ​​даалтад гарчээ

    Алвес өмгөөлөгч Инес Гуардиолагийн хамт Барселонагийн ойролцоох Сан Эстебан Сасровирас дахь Брайнс 2 шоронгоос гарч явааг хэвлэлийнхэн дурандаа буулгажээ.

    Дани Алвес 1 сая еврогийн батлан ​​даалтад гарчээ

    Өдгөө 40 настай тэрбээр 1 сая гаруй евро төлөхийн зэрэгцээ Бразил, Испанийн паспортоо ашиглаж болохгүй ба Испанид үлдэж, долоо хоног бүр шүүхэд мэдүүлэг өгөх ёстой аж. Мөн түүнийг хохирогчтой ямар ч холбоо барихыг хоригложээ. Алвесын өмгөөлөгчид түүнийг цагаатгахыг хүсч байгаа учир давж заалдах ажиллагаа хэдэн сар үргэлжилж магадгүй юм. Прокурорын зүгээс түүний хорих хугацааг хоёр дахин нэмэгдүүлж, есөн жил болгохыг хүсч байна.

    Дани Алвес 1 сая еврогийн батлан ​​даалтад гарчээ

    Яллагчид болон хохирогчийн өмгөөлөгч Эстер Гарсиа нар Алвесыг батлан ​​даалтад гаргах шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт "Энэ бол баячуудын шударга ёс юм гэсэн мессежийг өгч байна. Ялтай байсан ч батлан ​​даалтад гарсан ч эрүүгийн үр дагавар гарахгүй. Энэ нь нийгэмд маш аюултай мессеж" гэж хэлжээ.