MSports logo
Рэпторсын Жонтай Портер өөр дээрээ олон удаа бооцоо тавьсан хэргээр шалгагдаж байна
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 26

  • Рэпторсын Жонтай Портер өөр дээрээ олон удаа бооцоо тавьсан хэргээр шалгагдаж байна

    Торонто Рэпторс багийн довтлогч Жонтай Портерыг сүүлийн саруудад олон удаа бооцоо тавьсан зөрчлийн NBA-ийн хянан шалгах комисс илрүүлж, шалгаж байна. Улмаар өнөөдөр болсон Брүүклин Нетстэй багтай хийх тоглолтын өмнө Рэпторс баг түүнийг бүрэлдэхүүнээсээ хассан байна. Түүний эхний бооцоо 1-р сарын 26-нд Лос Анжелес Клипперс багтай хийсэн тоглолтод болсон байна. Портер энэ тоглолтод ердөө дөрөвхөн минут тоглоод хэд хоногийн өмнө нүдээ гэмтээж орхисон. Портер нэг оноо, гурван самбар, нэг оновчтой дамжуулалттайгаар дуусгасан бөгөөд 3 онооны шидэлтийг оролдлого хийгээгүй. Эдгээр дөрвөн ангилалд бүгдэд нь бооцоо тавих боломжтой бөгөөд тухайн өдөр “DraftKings Sportsbook” бооцооны компаниар дамжуулан NBA-ийн бүх бооцоот тоглогчдоос хамгийн их мөнгө хожсон нь батлагдсан байна. 

    Рэпторсын Жонтай Портер өөр дээрээ олон удаа бооцоо тавьсан хэргээр шалгагдаж байна

    Дараагаар нь гуравдугаар сарын 20-нд Финикс Санс багтай тоглоход Портер өвчний улмаас талбайд ердөө гуравхан минут тоглосон. Тэрээр оноо авалгүй, хоёр самбараас бөмбөг авч, нэг ч шидэлт хийлгүй дуусгасан. Энэ нь мөн адил олон сонголтуудаас их хэмжээний орлого олох боломжтой юм. Тухайн өдөр “DraftKings Sportsbook” бооцооны компаниас NBA-ийн тоглолтуудаас дахин их хэмжээний орлого олсон бооцоо болсон байна. ESPN-ийн Вожнаровскийн хэлснээр эхний тоглолтын үеэр Портерын бага оноо авах сонголтод "10,000 ба 20,000 мөн түүнээс дээш" гэсэн сонголтод их хэмжээний мөнгө байршуулахыг оролдсон хэд хэдэн бооцооны хаягууд байсан. Хэдийгээр энэ нь спорт бооцооны хаягаас хамаардаг ч тоглогчийн бооцооны дүн хамгийн ихдээ 2000 доллароор хязгаарлагддаг. Тиймээс түүнийг шалгах нь зүйн хэрэг гэжээ. 

    NBA-ийн тоглогчид, шүүгч зэрэг лигийн бүх ажилчид NBA-ийн аливаа тоглолтод мөрий тавих эрхгүй. Хэрвээ тавьсан нь батлагдвал хүнд шийтгэл авдаг билээ.