MSports logo
ПАРИС 2024: ОУХМ О.Хүслэн өнөөдөр 16:00 цагаас эхний барилдаанаа хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 1

  • ПАРИС 2024: ОУХМ О.Хүслэн өнөөдөр 16:00 цагаас эхний барилдаанаа хийнэ

     

    Парис 2024 олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ Отгонбаярын Хүслэн эх орноо төлөөлөн оролцож байгаа. О.Энххүслэнгийн хувьд 2004 онд төрсөнд 19 настай залуу тамирчин ба 2022 оны Улаанбаатар Гранд Сламд хүрэл медаль хүртэж байсан удаатай. Францын Champ-de-Mars ордонд өнөөдөр эмэгтэйчүүдийн -78кг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингүүд үргэлжлэн явагдана. О.Хүслэн тэмцээний D хэсэгт сугалаа таарсан.


    ПАРИС 2024: ОУХМ О.Хүслэн өнөөдөр 16:00 цагаас эхний барилдаанаа хийнэ

    Эхний учраандаа  Эквадор улсын тамирчин Ванесса Чалатай барилдах ба Ванессагийн хувьд 1990 онд төрсөн 2021 оны Антальяагийн Гранд Сламд хүрэл медаль, 2021, 2023, 2024 оны ДАШТ-д оролцохдоо шигшээ 16-аас цааш шалгарч чадаагүй тамирчин юм. Хэрвээ эхний учраагаа амжилттай давбал түүнийг D хэсгийг тэргүүлэгч өмнөх олимпын хүрэл медальт, 2023 оны Дэлхийн аварга Израйлын тамирчин Инбар Ланир хүлээж байна.