Парисын олимпод Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ОУХМ М.Энхжаргал Олимпын тавцанд ялалт байгуулж, цоо шинэ хуудас нээсэн. Тэрбээр өнөөдөр медалийн төлөө хариуцлагатай тулаан хийх гэж байна.
-54кг жинд тулалдаж буй М.Энхжаргалын хувьд эхний учраа болох дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн боксчин Сирин Чараабитаг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж монголын эмэгтэй боксчдын олимпын наадмын анхны ялалтыг авсан юм.