10. Эверестийн оргилд хамгийн багаа температур нь жилийн турш 30 эсвэл 40 хэм байдаг. Оргил дахь агаар нь зүүн тал нутгийн хүчилтөрөгчийн дөрөвний нэгийг агуулдаг. Салхи цагт 200 миль хүрдэг.
11. Эверест уул нь 450 сая жилийн өмнө үүссэн бөгөөд энэ нь Гималайн нуруунаас ч эртний юм. Эверестийн оргил олдслн газар өмнө нь далай байсан. Эверестийн дээд хэсэгт далайн амьдрал, хясааны олдворуудыг одоо ч харж болно. Эверестийн оргил дах шохойн чулуу, элсэн чулуу нь далайн ёроолын тунамал чулуулгийн нэг хэсэг байсан.
12. 4-р баазаас дээш буюу 8,000м-ээс уулсын оргил хүртэл хэсгийг ҮХЛИЙН БҮС гэж нэрлэдэг. 8,000м өндөрт уулчдын 95% нь хүчилтөрөгчийн дутагдал болон хэт хүйтнийг мэдрэх болно. Харин нисдэг тэрэг явах боломжгүй, аврах ажиллагаа хязгаарлагдмал, GPS төхөөрөмж ажиллахгүй.
13. 1953 онд уулын оргилд анхны хүн гарсанаас хойш 300 гаруй хүн нас барсны ихэнхи нь Шерпа буюу хөтөч юм. Осол гэмтэл, өндрийн өвчин, хүчилтөрөгчийн дутагдал 3 нь үхлийн гол шалтгаанууд бөгөөд ихэнхи тохиолдолд оргилоос буух үедээ нас барсан байдаг.
14. Эверестийн оргилд гарахын тулд 30,000-130,000 ам.долларын зардал гардаг. Аялал жуулчлалын компаниуд зөвшөөрөл авах, тоног төхөөрөмж бэлтгэх, хөтөч олох, гэнэтийн тохиолдлын төлөвлөлтийг баталгаажуулахын тулд жуулчдаас 30,000-130,000 доллар ба түүнээс дээш төлбөр авдаг. Үүнд Балбын засгийн газарт шууд төлөх 11 мянган ам.доллар багтсан. Дээд зэрэглэлийн тансаг багцуудад хүчилтөрөгчийн савны хязгааргүй хангамж, илүү тохь тухтай майхан, тэр ч байтугай халуун шүршүүр зэрэг хэрэгцээг хангахаас гадна уулчин бүрт тав хүртэлх Шерпа хөтөч гаргаж өгдөг.
15. Шерпа буюу Гималайн нурууг дамнан Балба, Хятад, Энэтхэг, Бутаны хил дээр тархсан хөтөч хийдэг ард иргэд. Ками Рита 24 удаа Эверестийн оргилд гарсанаас хамгийн олон удаа оргилд гарсан амжилтыг эзэмшдэг.