"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын хамгийн сүүлийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөж, Парисын олимпын эрхийн төлөө хүч үзэж байгаа юм.
51 кг- ОУХМ Г.Ган-эрдэнэ өнөөдөр шигшээ 32-ын тоглолтоо Киргиз улсын тамирчин Ериу Темакаутай
57 кг - ОУХМ Х.Энх-Амар өнөөдөр шигшээ 16-т Германы боксчин Денис Брилтэй өрсөлдөнө
80 кг - Г.Далай өнөөдөр шигшээ 16-д өрсөлдөнө
+92 кг -ОУХМ Х.Бекнур 6/1-нд шигшээ 16-ын өрсөлдөөнийг Куба улсын тамирчин Фернандо Арзолатай хийх хуваарьтай байна.
Эмэгтэй:
Эмэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин үлдсэн.
54 кг- ОУХМ М.Энхжаргал шигшээ 16-д шалгарсан амжилттай явна. Тэрбээр 6-р сарын 01-нд Канадын тамирчин Скарлетт Делгадотой тулалдана.
75 кг - Э.Эрдэнэтуяа v 6-р сарын 01-ны үдээс хойш Казахстаны тамирчин Валентина Халзоватай ринг дээр гарах учраатай байна.