MSports logo
Л.Сосорбарам Ташкентийн их дуулга тэмцээнээс Монголын цорын ганц медалийг хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 4

  • Л.Сосорбарам Ташкентийн их дуулга тэмцээнээс Монголын цорын ганц медалийг хүртлээ

    Жүдо бөхийн Ташкентийн их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү их дуулгад 68 улсын 495 жүдоч хүч үзжээ. Манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 9 тамирчин нийт 14 тамирчин оролцсоноос Л.Сосорбарам цорын ганц медалийг хүртэв. 

    Л.Сосорбарам Ташкентийн их дуулга тэмцээнээс Монголын цорын ганц медалийг хүртлээ

    Тодруулбал, Л.Сосорбарам -52 кг-ийн жинд эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойргуудад Ташкентийн Их дуулга тэмцээний аварга Масша Баллхаус, Панамерикийн өсвөрийн аварга Паулина Мартинез, Европын Залуучуудын АШТ-ий хүрэл медальтай Софиа Асвеста нарыг буулган авч тэргүүлсэн ч, хагас шигшээд өсвөрийн Ази тивийн аварга 20 настай Гулкаяо Жураевад оноогоор ялагдсан байна. Тэрбээр хүрэл медалийн төлөө Их дуулгын тэмцээнд анх удаагаа хүч сорьсон Японы тамирчин Кокоро Фүжишиг ялснаар Монголын тамирчдын энэ тэмцээний цорын ганц медалийг хүртжээ. Мөн -52 кг-ийн жинд АНЭУ-ын өмнөөс хүч сорьсон Монгол тамирчин Б.Хорлоодой хагас шигшээд олимпын мөнгөн медальт Амандине Бушардад, хүрлийн төлөө ДАШТ-ий мөнгө, олимпын наадмын хүрэл медальт Челсие Гилест ялагдсанаар тавдугаар байрт шалгарсан байна.