“NBA”-н бүх цаг үеийн оноо авалтаар тэргүүлэгч, дөрвөн удаагийн аварга, дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч Леброн Жеймсийн хүүтэйгээ хамт NBA-д тоглох хүсэл нь удахгүй биелэх гэж байгаа тухай msn сайтад нийтлэгджээ. Энэ хүсэл нь биелвэл NBA-ын түүхэнд аав хүү хоёр нэг багт тоглосон анхны түүхийг бүтээх юм. Лос Анжелес Лэйкерс баг өнгөрсөн 6 сард NBA-ын драфтын хоёрдугаар тойргийн 55 дахь сонголтоор ЛеБрон Жэймсийн хүү Бронни Жэймсийг сонгосноор аав хүү хоёр нэг багт харьяалагдах болсон.
NBA-ийн 79 дэх удаагийн улирлын тоглолтын нээлт 10-р сарын 22-ны Мягмар гарагт эхэлнэ. Нээлтийн өдөр Лос Анжелес Лэйкерс баг Миннесота Тимбервулвес багтай тоглох бөгөөд Леброн, Бронни хоёр улирлын нээлтийн тоглолтод хамт тоглох магадлалтай ч энэ нь баттай биш байгаа юм. Учир нь Бронни эхний улирлынхаа ихэнх хугацааг NBA-ийн G лигийн хөгжлийн хөтөлбөрт өнгөрүүлэх төлөвтэй байна. Гэсэн ч G лигийн улирал 11-р сар хүртэл эхлэхгүй гэсэн тул Лэйкерс багаас NBA-ын түүхэн дэх аав хүү хоёрын анхны дебютийг хүлээх үлдлээ.