Ахлах дасгалжуулагчийн карьер нь амаргүй эхэлсэн ч шилдэг дасгалжуулагчийн өрсөлдөөнд хүчтэй яригдах хэмжээнд багаа удирдаж буй Эрдэнэт Майнерс багийн ахлах дасгалжуулагч Б.Анар...
Лигийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдэж байсан Ч.Ижилболд дасгалжуулагчийн туслахаас дасгалжуулагчийн карьер аа эхлүүлж, сүүлийн 2 улиралд, улирлын шилдэг амжилттай байсан Эрдэнэт Майнерс багт Василис Фрагкиас дасгалжуулагчийн туслах дасгалжуулагчаар ажиллаж туршлагаа нэмсэн туслах дасгалжуулагч Б.Анарт
2024-2025 оны улиралд Эрдэнэт Майнерс багийн ахлах дасгалжуулагч болох саналыг багийн удирдлагууд тавьж тэрээр уг саналыг хүлээн авсан ч улирал нь маш тааруу эхэлсэн.
Гэхдээ түүнийг өмөөрөх олон шалтгаан бий. Өнгөрсөн 2 улиралд лигт босоо амжилттай байсан багийн бүрэлдэхүүнд маш олон өөрчлөлт гарсан. Тухайлбал: гарааны төв О.Энхбаатар 3х3-руу шилжсэн, Г.Ган-Эрдэнэ АНУ-руу суралцахаар явсан, Б.Болор-Эрдэний хувьд Бишрэлт Металл багтай үүссэн асуудлын улмаас тоглох эсэх нь ч эргэлзээтэй байсан, Э.Мөнхбаяр SG Apes багруу явсан, А.Тэмүүжин BCH Knights багруу явсан гэх мэтчилэн лигийн хүснэгтийг 2 жил тэргүүлсэн багийн бүрэлдэхүүн нь 55 хувь нь солигдож багаа шинэ залуу тоглогч нараар түлхүү бүрдүүлж ахмад туршлагатай 5 тоглогчтой улирлаа эхлүүлсэн.