Өнөөдөр болсон Чикаго Булсс Шарлотт Хорнетс багийн тоглолтын дараа Зак Лавайн хөлийн үрэвслийн улмаас хэдэн долоо тоглолт өнжих шаардлагатай хэмээн Булссын арын албанаас мэдээлэв. Лавайн өмнө нь Нью Орлеанс Пеликанстай хийсэн тоглолт болон Милаукий Баксийн талбайд зочилсон тоглолтуудад оролцоогүй бөгөөд өнөөдөр ч мөн адил талбай дээр гарсангүй.
Өмнөх тоглолтыг өнжсөний дараа 12-р сарын 1-нд Буллсын зүгээс түүний хөл өвдөж, зовуурьтай байгаа талаар мэдээлсэн бөгөөд эдгэрэх хугацааг 3-4 долоо хоног хэмээн тогтоогоод байна. Түүний зовуурь 11-р сарын 22-нд Оклахома Сити Тандертай хийсэн тоглолтын хоёрдугаар үеэс эхэлсэн байна. Дараа нь 11-р сарын 28-нд Бостон Селтикстэй таарч ялагдал хүлээхэд 25 минут тоглож, 9 довтолгооныхоо ердөө нэгийг л амжилттай болгосон юм.