MSports logo
Чехийн дээд лигт тоглодог Монгол тоглогч Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 15

  • Чехийн дээд лигт тоглодог Монгол тоглогч Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа

    ОУХБХ-ны зургаан өөр тивүүдийн гишүүн холбоодын шигшээ багуудыг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой "FIFA Series" цуврал нөхөрсөг тоглолтууд энэ сард эхэлж байна.  Тус ОУХБХ-ны "FIFA Series" шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтууд ОУХБХ-ны өдрүүдээр буюу 03 сарын 18-наас 26-ны хооронд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри-Ланк гэсэн 4 улсад зохион байгуулагдах юм. Монголын Үндэсний шигшээ багийн хувьд Азербайжан улсын Баку хотноо 03-р сарын 22-нд ОУХБ-ны чансааны 123-д эрэмбэтэй Азербайжан, 03-р сарын 25-нд 130-д эрэмбэтэй Танзани улсын шигшээ багуудтай тоглоно.

    Чехийн дээд лигт тоглодог Монгол тоглогч Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа

    Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука Азарбайжан, Танзаний шигшээ багуудын эсрэг тоглох тоглолтуудад оролцох бүрэлдэхүүнийг дуудаж байна. Бүрэн бүрэлдэхүүн өнөөдөр зарлагдсан ба Чехийн дээд лигт тоглосон Монголын анхны хөлбөмбөгчин болох Гантогтохын Төгөлдөрийг шигшээд дуудсан гэдгийг багийн менежер Б.Бадруул цахим хуудсаараа дамжуулан ил болгосон. Г.Төгөлдөрийн хувьд  Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа юм. Түүний хувьд өнгөрөгч 11-р сард явагдсан Чехийн Дээд лигийн 15-р тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тус тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч анх удаагаа Чехийн Дээд Лигт Монгол тоглогч тоглосон түүхэн өдөр болсон билээ. 

    Чехийн дээд лигт тоглодог Монгол тоглогч Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа

    Г.Төгөлдөр нь 2005 онд Монголд төрсөн бөгөөд есөн настайдаа Арвис ФС клубийн академид хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн. Тэрбээр 2019 онд гэр бүлийнхээ хамт Чех рүү нүүхээсээ өмнө Арвист тоглодог байв. Г.Төгөлдөрийн эцэг эх нь өмнө нь Зүүн Европын улсад амьдарч байсан тул буцаж нүүхээр шийджээ. Тус улсад ирснийхээ дараа тэрбээр орон нутгийн “ФС Метеор Табор”ын академид элссэнээр түүний Чех дэх хөлбөмбөгийн замнал эхэлсэн. Ийнхүү Чехт тоглодог Г.Төгөлдөр анх удаагаа Монголын үндэсний шигшээ багтаа дуудагдсан байна.

    Чехийн дээд лигт тоглодог Монгол тоглогч Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа

    Үндэсний шигшээ багт Монголын дээд лигт тоглодог ур чадвартай тоглогчдийг сонгон дуудахаас гадна Словакийн Комарно клубээс Г.Ганбаяр, Чехийн Славия Карловы клубээс Филип Андерсен Чинзориг нар гадаадын лигээс Монголын шигшээд хэд, хэдэн удаа дуудагдаж байсан билээ.

    Ирэх тоглолтуудад оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд

    Чехийн дээд лигт тоглодог Монгол тоглогч Г.Төгөлдөр Монголын шигшээ багт дуудагдлаа